Уранаас 200 дахин ашигтай торийн үлэмж нөөц Өвөрмонголоос олдож, БНХАУ эрчим хүчээ "үүрд" шийдлээ гэв

БНХАУ-ын геологичид Өвөрмонголын бүс нутгаас торийн үлэмж нөөц бүхий орд илрүүлсэн талаар мэдээлээд байна. Тори гэдэг цацраг идэвхит элементийн энэхүү орд тус улсыг 60 мянган жилийн турш эрчим хүчээр хангах бололцоотой гэж South China Morning Post, Newseek зэрэгт бичжээ.
Тори маш элбэг буюу байгальд уранаас 3-4 дахин их бий гэж Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА) мэдэгддэг бөгөөд цөмийн эрчим хүч үйлдвэрлэх ирээдүйн оновчтой хувилбарт тооцогддог аж.
Торийд суурилсан цөмийн станц нь ураныхаас илүү аюулгүй, үр ашигтай байхын зэрэгцээ цөмийн хаягдал бага гардаг гэж үздэг байна.
АНУ-д торийгоос эрчим хүч гаргаж авах оролдлого хийгдэж байгаа ч тодорхой үр дүнд хүрсэн улс алга байна. БНХАУ-ын хувьд энэхүү илрээд байгаа шинэ ордоо 1 сая тонн торийн нөөцтэй гэж мэдээлсэн. Харин ОУАЭА-гаас мэдээллээр, одоогоор тус улсад нийт 100 мянган тонн торийн нөөц батлагдсан байна.
Торийгоос эрчим хүч үйлдвэрлэхээр идэвхийлэн ажиллаж байгаа цөөн орны нэг бол Энэтхэг бөгөөд, тэнд 850 мянган тонны нөөц бий. Үүнийг дэлхийд хамгийн том гэж үзэж байсан. Австрали, Бразил, АНУ-ын торийн нөөц тус бүрдээ 500 гаруй мянган тонн аж. БНХАУ-ын мэдээлсэн тоо үнэн бол, торийн нөөцөөр одоо Энэтхэг биш Хятад орон тэргүүлж эхлэх нь.
Бээжинд амьдардаг нэрээ нууцалсан геологич "South China Morning Post" сонинд "Зуу гаруй жилийн турш улс газрын тосны төлөө дайн хийж байна. Гэтэл эрчим хүчний шийдэл бидний хөл дор байжээ" гэж ярьсан байх юм.
Олон улсын атомын энергийн агентлагийн Цөмийн түлшний эргэлтийн байгууламжийн мэргэжилтэн Кайлаш Агарвал 2023 онд хэлэхдээ "Олон улс орнууд торийгоос эрчим хүч үйлдвэрлэх, өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээгээ хангах боломжтой бөгөөд маш сонирхолтой сонголт. Торий нь элбэг нөөцтэй, үр ашгаар илүү тул хүн төрөлхтний эрчим хүчний хэрэгцээг урт хугацаанд шийдвэрлэх боломжтой” хэмээжээ.
Цөмийн эрчим хүчний цэвэр, аюулгүй, тогтвортой эх үүсвэр гэж эрдэмтэд үзээд байгаа ч судалгаа, хөгжүүлэлт ихэвчлэн туршилтын шатандаа явааг Newsweek онцолсон байна.
БНХАУ-ын хувьд ӨМӨЗО-ы нутаг, Баян-Овоо орчимд 1 сая тоннын нөөцтэй торийн орд илрүүллээ гэж зарласан. Үнэхээр тори нь уранаас 500 дахин өгөөжтэй, 200 дахин илүү эрчим хүч гаргах боломжтой гэж Олон улсын атомын энергийн агентлаг үзээд байгаа юм. БНХАУ 2027 он гэхэд говийн бүс нутагт 10 мегаваттын торийн реактор ашиглалтад оруулахаар ажиллаж буй аж. 2 мегаваттын хоёр ширхэг туршилтын реакторыг 2021 онд ашиглалтад оруулаад амжсан ч үр дүн нь тийм ч ил мэдээлэгдээгүй.
БНХАУ, АНУ, Энэтхэг зэрэг томоохон орнууд торийг уранаас илүү гэдгийг олж мэдээд цөөнгүй жилийн өмнөөс ажиллаж эхэлсэн ч бүгд туршилт, хөгжүүлэлтийн шатандаа гэдгийг хэвлэл мэдээллүүд онцолсоор байна.
Харин үндэсний эрчим хүчээ 60 мянган жил хангана гэдэг "үүрд"-тэй ижил. Энэ агуулгаар БНХАУ мөн гадаад орчинд өөрсдийн амбицыг зориудаар илэрхийлж байгаа нь харагдаж байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хятадад шинэ нөхцөл байд�##� үүслээ трамп яах бол
Эхлээд манайх яах бол гэж бодох хэрэгтэй, юун Трамп вэ, солиотой юм.
Монголын нүүрс үнс болох цаг ойртлоо доо. Хайран �##�дагдсан 10 жил. Новшнуудын б�##�аг ч дуусахгүй юм даа
Уран-торийн хавсарм�##� реактор одоо бол хаана ч байхгүй онолын хувьд олон жил яригдсан хятад энэтхэг хоёрд сүүлийн үед скандинавийн улсад туршигдаж буй мэдээлэл байдаг, ЗХУ улсад яригдаж байсан ч төдий ач холбогдол өгөөгүй торий их тахм�##� сарнисан байдгаас торийг их хэмжээгээр олборлох техникийн хүндрэл байдаг гэсэн моноцит элсээс гаргаж авахын тулд их ажиллагаа шаардагдана энэ төсөл удирдлагатай х�##�уун цөмийн төхөөрөмжтэй адил баахан мөнгө шаардсан олон жил үргэлжлэх зүйл байж магадгүй дээ
Энэ сайхан баян нутгаа үмхий Хятдад �##�даад хйаран юм
Sanaa chine zuv ymdaa L###r Orosuudl ugsin shuu dee.
Байлдаад буцааж авах уу
1. Монголын нүүрс үнс болох болоогүй.нүүрсээр гут�##�ын ул машины дугуй хий газ гаргаж хийж болно. Мөн Уран ч хоцрох болоогүй хятадууд ер нь тэр Тори гэдэг өндөр ашигтай зүйлээрээ Орос манай хоёрт шийдвэрлэх цохилт өгөх гээд байгаа бололтой. Америкчууд ч бас түүнээс хоцролгүй нь лавтай.
Хунань муждаа асар том �##�тны нөөц илрүүлсэн
Алтны гэдэг үгийг хасаад байхдаа яахав дээ бага тэнэгт
Ter Bayan oboo gedeg gazar busad gazriin hobor elementiin tom ord baidag gesen Mongolchuud gazriin ner uguh gazar shinjihdee gaihaltai baijdee.
Монгол хүмүүсийн санааг авч өөрийн болгосон гэх юм билээ
Дэлхийгээр дүүрэн байдаг элемент ш тээ. Юу сүртэй юм бэ дээ. Туршиж дуусаагүй байж уранаас илүү ч гэх шиг. Нааж өгөх юм аа нэрээ.
тори манайд байгаа юу, энэ т�##�ын мэдээлэл тавьсан бол
Энэ хайран сайхан нутгийг 1915 оны Хиагтын гэрээгээр орос, хятад хоёр манайхыг хавсайдаж байгаад манайхаас с�##�ган хятад өгсөн шүү дээ. Өмхий орос, өгөр хужаа хоёр манайхыг ингэж л хорлосон юм шүү дээ.
Мөнхийн хөршүүд тул я�##�тай билээ, өмхий, өгөр гэж бичээд бидэнд ямар ч ашиггүй. Тэрний оронд монголчууд ядаж л оюун санаагаа өөрчилж, боловсрох хэрэгтэй байна.
Яг зөв монголчууд боловсрох хэрэгтэй Хэдэн зуунаараа үхэр шиг мөөрөх гээд бга юм мөөрөөд ч бие биедээ өмсөж зүүхээрээ л гайхуулах юм мэдлэг хэрэгтэй ш дэ
Тэгээд энэ хоёр улсын дундаас нүүлгээд явчихаач мэдэхгүй юм чадахгүй юм хоёрт шүлс үсчүүлээдхүний дургүй хүргэх ямар хэрэгтэй юм бол чамайг цус байтугай ус ч болоогүй байхад болоод өнгөрсөн юм шүүдээ
Нэг их мэдэмхийрч байхаар байгаа хил хэл хоёроо олигтойхон хамга�##�ахаа хүүхээ
Уг манай газар нутаг .Хайран газар шороо баялаг минь гэж бодогдох юм .Алдагдсан газар нутаг гэж бодохоор дургүй хүрээд байх юм.
Ингээд монголын нүүрс дашийн шог.
Манайх уранаасаа одоо татг�##�зах хэрэгтэй монголчууд баялагийн хара�##�д өртмөөргүй л бна шү
ӨМ д бга бол Магхйд бгаа энэ орд
Монголын нүүрс данхан толгойтын хийсэн гэрээний дараа бүр ч үнэгүйдэх шатанд оров
Harin amjij hiisen yum bishuu. Ugui bol hiihgui biz.
Өвгөд дээдэс ийм газар нутагаа үлдээсэн байна.Харин бид нар....
Нүүрс битгий хэл одоо ухаж эхлэх ураныг ч мөн үнэгүйдүүлэх мэдээ байна Хятадын д�##�д бодлого хямд төсвөөр монголын буулгах ньдээ
Манайхан нээрэй хоорондоо ур�##�цсаар байгаад хоосон хоцордог заяагүй ацнууд шүү. Өлөн ходоодтой тийм болхоороо тархи нь идэж уухаас өөрөөр сэтгэхээ байчихсан эргүү м�##�нууд
Манай д бол бүр 20 саяын нөөц байгаад даа...
Oros hytad 2iig ailiin hvmvvs gdgiig medehgvi hvn gj bhgvi ailiin hvmvvs bol ailiin hvmvvs l bdg honotsiin setgeleer handah ni tednii l hereg shv de
Одоо монгол нүүрсээ зарах газаргүй боллоо .Ганц орлого маань шүү дээ. Одоо юун тэтгэвэр тэтгэмж хүүхдийн мөнгө хөгжил дэвшил. Монголд шинжлэх ухаан хөгжүүлээгүй одоо тэгээд яахым бэ? Бид Чингис хаанаараа бахархаад дундад зуундаа модон жорлонтойгоо үлдлээ шд. Төр засаг маань юу хийж байдгийм бол?