СПОРТ
"Улаанбаатар Амазонс" баг "Омни Хүлэгүүд"-ийг буулган авч, аваргаллаа

Монголын үндэсний сагсан бөмбөгийн дээд лигийн 30 дахь улирлын эмэгтэй багийн аваргаар "Улаанбаатар Амазонс" баг тодорч, 100 сая төгрөгийн шагнал хүртлээ.
Тэд аваргын цувралд "Омни Хүлэгүүд" багийг 4:2 харьцаатай буулган авч хоёр дахь удаагаа аваргын цомоо өргөж байна.
"Улаанбаатар Амазонс" багийн хувьд сүүлийн гурван жил финалдаж, 2022-2023 оны улирлын аваргын цомыг өргөж байсан удаатай. Тэд энэ улиралд ердөө ганцхан хожигдож, тэргүүлсэн юм. Мөн багийн ахлагч Б.Ариунцэцэг энэ жилийн MVP цомыг хүртсэн аж. Тус багийн гол тоглогч болох О.Хулан БНХАУ-ын дээд лигийг зорьсон ч "Улаанбаатар Амазонс" багийнхан системээ хадгалж, тэргүүллээ.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.