БНСУ шинээр гэрлэж буй хосуудад 38 мянган ам.доллар олгоно

БНСУ-д хүн амын өсөлт буурч байгаатай холбогдуулан тус улсын эрх баригчид иргэддээ мөнгөн урамшуулал олгож эхэллээ.
Тодруулбал, гэрлэлтээ шинээр баталгаажуулж буй шинэ хосуудад 38 мянган ам. долларын мөнгөн урамшуулал олгохоор болжээ.
Энэхүү шийдвэрийг Бусан хотын Саха дүүрэг хэрэгжүүлж эхлээд байна.
Мөн Сөүл хот төрөлтийг дэмжихийн тулд энэ жил нийслэлд гэрлэлтээ бүртгүүлсэн шинэхэн хосуудад 685 ам.доллар буюу сая вон өгөхөөр төлөвлөж байна.
Тэтгэмжийг ямар байдлаар олгох болох зорилтот бүлгийн талаар Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамтай зөвшилцсөний дараа аравдугаар сар гэхэд олгож эхэлж магадгүй аж. Мөн Сөүл хотын захиргаа дэмжлэгийн мөнгийг бэлнээр эсвэл бэлэн мөнгөнд хувирган ашиглан болох оноогоор олгох талаар авч үзэж байна.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.