Нийгэм мэдээСПОРТ

Т.Хангал цахиур хагалж байна

Монголын Волейболын шигшээ багийн тамирчин, дээд лигийн хоёр удаагийн аварга, MVP Т.Хангал энэ жил Тайландын волейболын дээд лигт Нахон Ратчасима багийн хамт амжилттай өрсөлдөн хоёр дахь аваргын цомоо өргөлөө.

Тайландын Дээд лиг 2024-10-31 өдрөөс эхэлсэн ба уламжлал ёсоор 8 баг өрсөлдсөн.

Т.Хангал Тайландын волейболын дээд лигийн хошой аварга боллоо

Нахон Ратчасима баг улирлын тоглолтод 12-0 амжилттай, Шигшээ шатанд 3 хожилтойгоор хагас шигшээд шалгарсан. Хагас шигшээд PSNKK CLUB-ыг 3-0 харьцаатай буулгаж аван Аваргын төлөө шалгарсан юм.

Т.Хангалын аав, ээж нь хоёул спортын тамирчид. Тэр ч утгаараа багаасаа волейболтой амьдралаа холбосон. Монголын волейболын шилдэг тоглогчдын нэг болж, волейболын түүхэнд шинэ хуудас нээсээр байна.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button