Демаркус Казинс: Талбай, шийд, хөгжөөн дэмжигчид гээд бүгд соньхон байлаа

NBA-д өөрийн авьяас чадвараа гайхуулж байсан 34 настай Демаркус Казинс монголд анхны талбайн тоглолтоо /2025.03.10/ өчигдөр хийлээ.
Сэлэнгэ Бодонс багтай энэ улирлын лиг дуустал гэрээлснээр тус багийг аваргын цом өргүүлэхийн төлөө зорьж буй. Өчигдөр BCH Knights багтай поэй-оффын эхний тоглолтоо хийж 77/66 гэх оноогоор Сэлэнгэ Бодонс тэргүүлэв.
Талбай дээр ширүүхэн өрсөлдөөн дүүрэн байсан бөгөөд Демаркус Казинст ч үзэгчид болон талбай сонихон байх нь аргагүй. Ийнхүү түүнийг сэтгэгдлийг хуваалцаж байна.
-Монгол дахь эхний тоглолтоо хийж, ялалт байгууллаа. Та сэтгэгдлээсээ хуваалцвал?
-Бүх зүйл сонин байлаа. Шийд, талбай, хөгжөөн дэмжигчид гээд бүгд өөр байлаа. Анхны талбай нэлээн сандралтай ч байлаа. Энэ талбай болон хөгжөөн дэмжигчдэдээ дасчихвал цаашдаа илүү гал халуун тоглолтуудыг үзүүлэх болно.
-BCH Knights багийг буулгаж авах тактик юу байсан бэ?
-Тэд маш сайн өрсөлдөгчид байлаа. Бидний хувьд илүү ойлголцсон байж магадгүй. Бөмбөг дамжуулалт, хугацаа алдахгүй хэн шидэх вэ зэргээр сайн ойлголцсон гэж бодож байна.
-Багийн тамирчдыг бэлтгэл хэр санагдаж байна вэ?
-Ирснээснээ хойш хэд хэдэн бэлтгэлд хамт орсон. Мөн эхний тоглолтдоо ч ялалт байгууллаа. Багийнхантайгаа бэлтгэл сургуулилтаа дахиад сайн хийгээд ерөнхий формдоо орох хэрэгтэй байна. Манай багийнхан ч чадварлаг тамирчидтай юм байна.
-Аваргын цом хэр ойрхон санагдаж байна вэ?
-Би анх ирэхдээ л хэлсэн. Сэлэнгэ Бодонс багтаа аваргын цом өргүүлэхийн төлөө хичээнэ. Чадах бүхнээ хийнэ. Бид цаашдаа энэ талбайд гайхалтай, гал халуун тоглолтуудыг үзүүлнэ.
-Монголд ирсэн сэтгэгдэл?
-Би энд байгаа дээрээ бүхий л зүйлийг хиймээр байна. Нэг ч өдрийг тайван өнгөрүүлэхгүй гэж бодож байна
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
азиуд үнэхээр үхээнц юм гэж хэлэхгүй дээ харууд юм чинь юу гэж яаж ч хэлсэн яадгийн м�##�аа
Монгол хүүхнүүд бавуулах гээд өмдөө шувтлаад оочёрлож байна лээ
Sagsny sambar geech dee...