Нийслэлийн дийлэнх байршилд агаар цэвэр байна

Нийслэлийн агаарын чанарын /2025-03-11/-ний өдрийн 08:30 цагийн байдлаарх агаарын чанарын мэдээллийг хүргэж байна.

Агаарын чанар
- Нисэх, Амгалан, Мишээл экспо, Яармаг, МҮНОРТ, Толгойт, Дамбадаржаа орчимд хэвийн
- Налайх, Богд хааны ордон музей, Ургах наран, Шархад, Бөхийн өргөө, 100 айл, Баруун 4 зам, Нэгдүгээр хороолол, Монгол газар, Таван буудал, Хайлааст, Баянхошуу орчимд цэвэр гэх үзүүлэлтийг зааж байна.
Агаарын чанарын тоон утга
Цэвэр: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй.
Хэвийн: Агаарын чанарын стандартын шаардлага хангана. Гэхдээ зарим хэт мэдрэг хүмүүст амьсгалын замын өвчний шинж тэмдэг илрэх магадлалтай.
Бага бохирдолтой: Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрнэ. Зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй, ялангуяа гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс нөлөөлөлд илүү өртөнө.
Бохирдолтой: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрч эхэлнэ. Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл хүндээр илэрнэ.
Их бохирдолтой: Удаан хугацаагаар гадаа байхад хүний эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөөлөл үзүүлж болно.
Маш их бохирдолтой: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.