Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп АНУ-д нэгдүүлнэ гэсэн Гринланд улс сонгууль явууллаа

Мягмар гарагт /2025.03.11/ Гринландад парламентын сонгууль явагдсан байна. Ирц өндөр байсан тул санал хураалтыг Гринвичийн цагаар 22:00 (Улаанбаатарын цагаар 06:00) хүртэл сунгасан юм. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Гринландыг нэгдүүлнэ гэж хэлсний дараа тус улс олон улсын анхааралд орсон. Сонгуулиа өгсөн иргэдээс санал асуулга аваагүй тул хариу гарахад бага зэргийн хугацаа шаардах юм.

Гринланд нь 50 мянга гаруй хүн оршин суудаг Данийн эзэнт гүрний хагас автономит засаглалтай орон. Тус улс хойд туйлд ноёрхох гэсэн дэлхийн томоохон орнуудын геополитикийн өрсөлдөөний нэг хэсэг болоод байгаа юм. Цаг уурын өөрчлөлтийн улмаас хойд туйлын мөсөн бүрхүүл хайлж байгаа нь тус бүсийн байгалийн нөөц, тээврийн маршрутыг илүү хүртээмжтэй болгож буй. БНХАУ болон ОХУ хоёр хойд туйлд цэргийн үйл ажиллагаагаа эрчимжүүлсэн.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 12, 2025 20:37

Жомбого Трамп

Холбоотой мэдээ

Back to top button