Эдийн засгийн мэдээ

Эхний хоёр сарын байдлаар зэсийн баяжмалаас бусад экспортын барааны хэмжээ буурав

2025 оны эхний хоёр сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 3715.8 сая ам.доллар болж 2024 оны мөн үеэс 120.4 сая ам.доллар буюу 3.1 хувиар буурчээ.

Экспортын пүн импортын дүнгээс 294.0 сая ам.доллароор давж, гадаад худалдааны баланс эерэг гарлаа. Экспортод 2004.9 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10.5 хувиар буурсан аж.

Экспортод нийлүүлсэн барааны 99.1 хувийг вальютын төлбөртэй худалдаа эзэлж буй. Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 1728.2 сая ам.доллар буюу 86.2 хувь, сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 166.7 сая ам.доллар буюу 8.3 хувь, ургамлын гаралтай бүтээгдэхүүн 28.6 сая ам.доллар буюу 1.4 хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 95.9 хувийг эзэлж байна.

2025 оны эхний 2 сард экспортолсон хар тугалганы хүдэр болон баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал, цайрын баяжмал, түүхий нефть, чулуун нүүрс, хүрэн нүүрс болон үхэр адууны боловсруулсан ширийг 100.0 хувь БНХАУ-д; самнасан ноолуурын 66.2 хувийг Итали-д тус тус экспортолж дээрхи нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 81.5 хувийг эзлэж байна.

Монгол улс дэлхийн 49 оронд бараа экспортлосноос БНХАУ-д 89.3 хувь, Швейцар-т 7.8 хувь, АНУ-д 0.5 хувь, ОХУ-д 0.5 хувь тус тус ногдож нийт экспортын 98.2 хувийг дээрх орнууд эзэлж байгаа юм.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button