Нийгмийн
Монгол Улс жендерийн эрх тэгш байдлаар Зүүн Хойд Азийн орнуудаас тэргүүлжээ

“Дэлхийн жендерийн ялгаатай байдлын тайлан”-д дурдсанаар Монгол Улс Зүүн Хойд Азийн орнуудаас жендерийн эрх тэгш байдлаар тэргүүлжээ.
Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, боловсрол, улс төр, гэр бүлийн оролцооны үзүүлэлтээр манай улс бүс нутагтаа хамгийн өндөр оноо авсан байна.
Монгол Улс нэгдүгээрт жагссан бол БНСУ наймдугаарт, БНХАУ 12 дугаарт Япон улс бүс нутагтаа сүүлд буюу 14 дүгээрт бичигдсэн байна. Харин жендерийн тэгш байдлын гол үзүүлэлтүүдийн нэг болох эдийн засгийн оролцооны ангиалд манай улс 43-т бичигджээ. Монгол Улс дахь удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийн эзлэх хувийг 42 хувь гэсэн бөгөөд дэлхийн хэмжээнд 31 дүгээр байрт жагссан байна.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.