Түймэрт өртсөн айлуудад туслахаар Дундговийн малчин өрх бүр нэг хонь хандивлаж байна

Хээрийн түймэрт өртсөн малчин өрхүүдэд туслахаар Дундговийн малчид хонь хандивлаж эхэллээ.
Зүүн гурван аймаг буюу Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын нутаг дэвсгэрт хээрийн түймэр гарч 38 гэр, дөрвөн автомашин, хоёр мотоцикл, 48 хашаа саравч, 6000 гаруй бог, 48 бод мал, 3500 гаруй боодол өвс өртсөн гэсэн урьдчилсан мэдээлэл гараад буй.
Иймд Дундговь аймгийн малчдын дунд ”Нэг өрх-нэг хонь” уриалгыг тус аймгийг Засаг дарга С.Мөнхчулуун дэвшүүлжээ.
Энэ хүрээнд малчид болон аймгийн иргэд хандивт нэгдэж эхэллээ. Хандивыг сумдын ЗДТГ-т цуглуулах бөгөөд аймгийн ХХАА газар нэгтгэж, хүргэх ажлыг зохион байгуулах юм байна. Мөн Дундговийн иргэд тус аянд мөнгөн дэмжлэг үзүүлэн оролцож болох аж.
Дундговь аймгийн ЗДТГ-ын нэмэлт санхүүжилтийн данс, Төрийн сан банк, 100080051407
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.