"UG" аrena нэрээ "M bank" аrena болгон өөрчиллөө

2024-2025 оны сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн 30 дахь улирлын плей-офф эхэлсэн өдрүүдэд аренагийн нэрийг өөрчилж, сольж эхэлжээ. "M bank" нь дээд лигийн ерөнхий ивээн тэтгэгч аж. Хэдий хэр хугацаанд "М bank" arena болгон өөрчилж байгаа нь тодорхойгүй байна.
Тив дэлхийн чанартай урлаг, спортын тэнцээнүүдийг эх орондоо зохион байгуулах, олон улсын стандарт бүхий спорт заалыг 2022 онд “Уран ган” групп өөрийн 100 хувийн санхүүжилтээр анхны спортайнмент цогцолбор болох UG Arena-г бүтээн байгуулж байв.
Тус аренад Сагсан бөмбөгийн дээд лиг болон Азийн сагсан бөмбөгийн аваргын урьдчилсан шатны тоглолтууд зохиогдсон. Хятад болон Япон улсын баг тамирчидтай ч тус ордонд ширүүхэн өрсөлдөөнийг үзүүлж, үзэгч олныг баясгаж байв.
Сагсан бөмбөгийн түүхэнд дэх багууд өөрсдийн ордонг ивээн тэтгэгчийнхээ нэрээр болон наймаалцаж, байгууллагын нэрээр нэрлэж байсан тохиолдол хэд хэд бий.
Үүнээс жишээ дурдвал,
- 2021 онд Лос Анжелис Лакерс ерөнхий ивээн тэтгэгч болох Crypto.com компанитай 700 сая төгрөгөөр наймаалцаж, Crypto.com arena болгон өөрчилж байв.
- Мөн Miami Heat баг FTX-тэй наймаалцаж, FTX Arena болгон өөрчилсөн байна.
- Boston Celtics 2005 онд Boston Garden-г TD Garden болгож өөрчилж байжээ.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guuiramch shorongiin horidol