УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ц.Туваан: "Оюутолгой"-н удирдлагатай татварын маргаан болон "Онтре" компанийн лицензийг хэлэлцсэн

Засгийн газрын өнөөдрийн /2025.03.19/ хуралдаанаас гарсан зарим шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.


Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан "Оюутолгой компанийн удирдлага Монгол Улсад ирж ажиллаж байгаа. Энэ хүрээнд хоёр асуудлаар танилцуулга хийсэн. Нэгдүгээрт, тус компанитай үүсээд буй татварын маргаан. Хоёрдугаарт, Оюутолгойн бүлэг ордын доторх Онтре компанийн лицензтэй холбоотой асуудал.

Биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг ажиллаж байгаа. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар эл хуулийг хэрхэн сайжруулах талаарх танилцуулга хийнэ. Үнийг индексжүүлэх асуудал хуулийн хүрээнд шийдвэрлэгдэх байх. Журам гаргаад Хөрөнгийн бирж дээрх асуудлуудаа шийдэж байгаа боловч үнийг өсгөх, бууруулах /индексжүүлэх/ шаардлага үүссэн.

Биржээр арилжаалагдсан уул уурхайн бүтээгдэхүүнийг хил нөхцлөөр хүргэж байгаа. Үүнийг сонголттой болгож, тээвэргүй нөхцлөөр борлуулах асуудлыг хуулинд тусгах шаардлагатай байгааг ярилцсан.

Мөн "Алт-3" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр танилцууллаа. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар тодорхой шийдвэрүүд гаргаж, яаралтай эхлүүлэх шаардлага үүссэн. Алтны үнэ түүхэн дээд хэмжээнд буюу 1 унц алт 3000 ам.доллар давсан. Энэ үед бид алтаа борлуулах, валютын нөөцөө нэмэгдүүлэх чиглэлд дэмжлэг болох шийдвэр гарсан" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 19, 2025 18:04

Хөдөлж ядаад дүлсээр байт�##� чинь �##�тны үнэ унана даа??

Зочин
Зочин
3 сар 19, 2025 18:37

34 %baylagiin sand av daraa mongol company mcs ruu dair jenko mafia tz mcs ees bulaaj 16 tz gui gai bolson odoo uurhai ruu ni dairch ba bulaaj abaad heden munhbaysgalan baatar geed trolluudaa tejeene

Ариунаа
Ариунаа
3 сар 19, 2025 21:08

Оюутолгойн олборлолтонд манай засгиын газар хян�##�т тавьж ажиллуулж чадаж байгаа юмуу.манай засгиын газар үнэхээрийн сул дорой юмаа.арайчдээ ийм зүйл дээрээл хян�##�таа тавьж авах татвараа цаг тухайд нь аваад өөрийн улсынхаа банкуудаар борлуул�##�тын орлого зарлагаа дамжуулах ёстой баймаар юм.Ш�##� өөр зүйл ярьцгаагаад л гадныханд доромжлуулаад явахаа болиосойдоо.

Зочин
Зочин
3 сар 20, 2025 09:30

Ээш, сайд минь нүүрс чинь унаад улс орон чинь дээсэн дээр дэнжигнээд эхэллээ шүү. Алт амаргүй ээ, наад зах нь 2-3 жил хүлээнэ. Хархнууд нууцаар зөөж хил гаргана. Та өөрөө энэ ажлыг барах уу?!

Erdenetsogt
Erdenetsogt
3 сар 20, 2025 11:05

Oyuntolgoin gereeg oshoo mongol ulsad ashigtai bolgoh heregtei oyuntolgoin balytiig Mongol Bankaar iruulj gargah bas deer asar ih usiig maani vnegvi hereglej baigaa talaar dahij yrih heregtei

Зочин
Зочин
3 сар 20, 2025 13:03

Энэ новш ч огцом тарг�##�аад

Холбоотой мэдээ

Back to top button