Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд хүргэхээр төсөвт тусгасан бөгөөд 2024 онд 79 сая тонныг экспортлосон билээ.
Харин Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан болон Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нар Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр замын хил холболтын бүтээн байгуулалт хийгдсэний дараа нүүрсний экспортыг 120 сая тонн хүртэл нэмэгдүүлэх боломжтой хэмээн хэлдэг. Харин өчигдөр Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс ирэх 2026-2028 оны эдийн засгийн макро төсөөллийг танилцуулахдаа 2025 онд 86 сая тонн, 2026 онд 91 сая тонн, 2027 онд 95 сая тонн, 2028 онд 99 сая тоннд нүүрс экспортлох боломжтой гэдгийг тусгажээ. Эдийн засгийн бодит нөхцөл байдлаа харвал одоогийн нүүрсний экспортын дүнгээр урагшлахад төмөр замын хил холболтын бүтээн байгуулалт ашиглалтад орсон ч 120 сая тоннд хүрэх боломжгүй юм.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.