СПОРТ

"Аравт"-ын ерөнхий дасгалжуулагч Б.Баярбат "SG Apes"-ийн туслах дасгалжуулагч болжээ

Сагсан бөмбөгийн "Аравт" багийн ерөнхий дасгалжуулагч Б.Батбаяр "SG Apes" багийн туслах дасгалжуулагч болжээ.

SG Apes багийн эзэн О.Мөнхжин энэ тухай цахим орчноо нийтэлжээ.

30 дахь удаагийн үндэсний дээд лигийн хагас шигшээд SG Apes баг шалгарсан бөгөөд тэд Бишрэлт Металл багтай хамгийн эхний тоглолтоо энэ сарын 30-ны өдөр хийнэ. SG Apes багийн хувьд энэ улирлын цувралын зургаа дахь тоглолтонд 96-91 харьцаагаар Эрдэнэт Майнерс багийг хожсоноор цуврал 4-2 болж дараагийн шатанд шалгарсан.

Өнгөрсөн жил хагас шигшээ шатанд тэд хоорондоо өрсөлдөж цувралд SG Apes баг 1-3 аас 3-3 болгон тэнцүүлж шийдвэрлэх 7 дах тоглолт гарч Бишрэлт Металл баг финалд шалгарч байлаа.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
3 сар 20, 2025 16:18

Metall asuudalgui finaldana

Зочин
Зочин
3 сар 20, 2025 18:32

Амбук барахгүй дээ

Холбоотой мэдээ

Back to top button