Нийгмийн

Интерфакс: ЕАЭЗ-ийн холбоо Монгол Улстай чөлөөт худалдааны түр хэлэлцээ хийхээр тохиролцлоо

Оросын Интерфакс сайтад мэдээлснээр Евроазийн Эдийн Засгийн Холбооны орнууд болон Монгол Улс чөлөөт худалдааны түр хэлэлцээрийн төсөлтэй холбоотой агуулгууд дээр харилцан тохиролцолд хүрлээ.

Энэ талаар Евразийн эдийн засгийн комиссын (ЕЭК) худалдааны хэлтсийн хэвлэлийн алба мэдээлсэн бөгөөд ЕЭК-ийн худалдааны сайд Андрей Слепнёв, Монгол Улсын Сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр нарын уулзалтын дараа мэдэгдэл гаргасан байна.

"Бид үр дүнтэй хэлэлцээр хийж, Евразийн эдийн засгийн холбоо болон Монгол Улсын хооронд байгуулах түр худалдааны хэлэлцээрийн үлдсэн бүх асуудлыг нарийвчлан хэлэлцлээ. Монгол Улс бол бидний хамгийн ойрын хөрш, уламжлалт найрсаг харилцаатай гэдгийг харгалзан хамтын ажиллагаагаа цаашид хөгжүүлэх чин хүсэлтэй байгаагаа дахин нотолж байна" гэж Слепнёв онцлов.

ЕАЭЗ болон Монгол Улсын хооронд түр худалдааны хэлэлцээр байгуулахыг 2024 оны 5-р сарын 8-ны өдрийн Евразийн эдийн засгийн дээд зөвлөлийн шийдвэрийн дагуу зохион байгуулна. Уг хэлэлцээр нь 3 жилийн хугацаатай байх бөгөөд хоёр тал тус бүр 375 нэр төрлийн барааг гаалийн татварыг хөнгөлөх юм.

Т.БАТСҮРЭН

Бидний өмнө нь бэлтгэсэн холбоотой мэдээллийг хавсаргалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button