СПОРТ

Тбилисийн “Их дуулга”-ын өнөөдөр, маргаашийн хуваарь: Ё.Басхүү бэртэж, өнжихөөр болжээ

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга” ангиллын энэ оны дөрөв дэх цуврал тэмцээн Гүржийн Тбилиси хотод өчигдөр /2025.03.21/ эхэллээ.

Тус барилдаанд 52 орны 385 жүдоч зодоглох бөгөөд сугалаа гарсан. Гурван өдөр үргэлжлэх тэмцээнд манай улсаас 20 бөх мэдүүлэг өгсөн ч, гавьяат тамирчин Ё.Басхүү бэртэл авч тэмцээнийг өнжихөөр болжээ.

Гуравдугаар сарын 22-ны өдөр /Бямба гараг/

  • 14:00 цагт: Эрэгтэйчүүдийн 73, 81, эмэгтэйчүүдийн 63, 70 кг-ын жингийн хэсгийн барилдаан
  • 21:00 цагт: Дээрх жингүүдийн медалийн төлөөх барилдаан

Гуравдугаар сарын 23-ны өдөр /Ням гараг/

  • 15:00 цагт: Эрэгтэйчүүдийн 90, -100, +100 эмэгтэйчүүдийн -78, +78 кг жингийн хэсгийн барилдаан
  • 21:00 цагт: Дээрх жингүүдийн медалийн төлөөх барилдаан болно.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button