Сүхбаатар дүүргийн 15-р хороонд шар усны үерийн усанд автсан гэсэн дуудлага бүртгэгджээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд шар усны үерийн усанд автсан гэсэн дуудлагыг 03.23-ны өдрийн 10:10 цагт ОБЕГ хүлээн авчээ.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “Сэлбэ” голын далан сэтэрч шар усны үерийн ус айлуудын хашаа руу орсон байсныг 40 тонн ус соруулж, аюулгүй болгосон байна. Мөн өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 45 суманд аюулт үзэгдэл, ослын 135 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 4 иргэний амь насыг авран хамгааллаа. Нийт дуудлагын 108 нь объектын гал түймэр, 10 нь ой хээрийн гал түймэр, 4 газар хөдлөлт, 5 шар усны үер, 8 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЯСАР ТЭНЭГ ЮМ БЭ? БИТГИЙ БУУГААРАЙ ГЭХЭД УЛААН ШААЖ БУУЧИХААД ЯРШИГ ТӨВӨГ УДААД БАЙХ ЮМ ГӨЛӨГНҮҮДИЙН БААС ШЭЭСЭЭР АМЬСГАЛААД АЛИНГАА АЛИНГАА АЛДАЖ БАЙНАШТ БОЛИОЧЭЭ АРАЙ Л ХЭТРЭЭД БАЙНА ШҮҮ.