Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэг 22 эрдэмтнээс яриа авах баримтат кинонд 1.2 тэрбумыг зарцуулжээ

Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэгийг АТГ, Аудит, ЗГХЭГ, Нийгмийн даатгалаас шалгаж эхэлжээ.
Учир нь өнгөрсөн 2024 оны намар Д.Сүрэнчимэгтэй холбоотой эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тендер будилаантуулсан, өөрийгөө академийн хөрөнгөөр шагнасан, хамаарал бүхий этгээдэд давуу байдал олгосон байж болзошгүй гомдол АТГ-т очжээ.
Үүний дагуу шалгалтын ажиллагааг эхлүүлж, шаардлагатай хэд хэдэн бичиг баримтыг нотлох баримтаар хураан аваад байгаа аж.
Д.Сүрэнчимэгийн хувьд 2020 оны долдугаар сарын 1-нд буюу сонгуулийн дараа Удирдлагын академийн захирлаар томилогдсон. Түүнийг 2024 оны аравдугаар сараас эхлэн хуулийн байгууллагууд шалгаж эхэлсэн байна.
Түүний хөрөнгө оруулгын мэдүүлгийг харахад,
2023 оны байдлаар жилийн нийт орлого нь 127 сая төгрөг, гэр бүлийн орлого нь 11 сая төгрөг гэж мэдүүлжээ.

Мөн тэрбээр 416 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, хоёр авто гарааштай, 42 сая төгрөгийн үнэлгээтэй суудлын хоёр автомашинтай гэнэ. Эзэмших эрхийн нэг газартай, 53 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 90 сая төгрөгийн хадгаламжтай. Мөн үүнээс гадна “Сайхан мэргэжил”, “Сайхан долгио” ХХК, “Улаанбаатарскай Бусад”, “Түмэн шувуут” “Сор”, “Улсын их дэлгүүр” ХК-ийн хувьцаа эзэмшигч, дөрвөн тусгай эрхтэй гэж мэдүүлсэн байна.
Харин 2022 онд жилийн нийт орлого 75 сая, гэр бүлийн орлого 20 сая гэж мэдүүлжээ. Мөн Удирдлагын академийн захирлаар томилогдох үедээ буюу 2020 онд жилийн орлого нь 32 сая төгрөг, гэр бүлийн орлого нь 60 сая төгрөг, хоёр орон сууцных нь үнэлгээ 331 сая төгрөг, үнэт эдлэл нь 50 сая төгрөг, дотоодын хадгаламж нь 11 сая төгрөг байсан байна.

Эндээс харахад, дөрвөн жилийн хугацаанд ил харагдаж байгаагаар Д.Сүрэнчимэгийн орлого 80 сая төгрөг, жилийн дотор 15 сая төгрөг нэмэгджээ.
Мөн өнгөрсөн есдүгээр Удирдлагын академийн багш нарын гомдлын дагуу тус академид аудитын шалгалт ч орж хэд хэдэн зөрчил байгааг илрүүлэн тайлан дүгнэлтээ холбогдох байгууллага буюу ЗГХЭГ болон хуулийн байгууллагад илгээсэн байна.
Харин тус тайланд дурдагдсан хуульд нийцээгүй гэх тодотголтой ажлуудаас өндөр дүнтэй кино бүтээх төсөл анхаарал татав.
Тодруулбал, Удирдлагын академи 100 жилийн ойдоо зориулан “Улсаа урлахуй” баримтат киног бүтээхээр болжээ. Киноны нийт санхүүжилт нь 1,223,938.7 буюу тэрбум 200 сая төгрөг.
Ингэхдээ кино бүтээх төсвийн:
- 749 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас,
- 474 сая төгрөгийг Удирдлагын академиас гаргасан байна.
Мөн кино төсөлд Кино урлагийг дэмжих сангаас 150 сая 500 мянган төгрөгийг олгохоор 2023 оны үйл ажиллагааны хэрэгжилтийг дэмжих сангийн албан бичигт дурджээ. Харин аудитын тайланд тус кино төсөлд кино урлагийг дэмжих сангаас 120 сая төгрөгийг авч, эргэн төлсөн гэж дүгнэжээ.
Харин баримтат киног бүтээх санааг Удирдлагын академийн захирал гаргаж өөрийн эрх мэдлийн хүрээнд хэрэгжүүлсэн бөгөөд кино бүтээх гэрээг Мандала фильмс ХХК-тай байгуулсан байна.
Энд нэг анхаарал татах зүйл нь 100 жилийн ойдоо зориулан бүтээх хүсэлтийг Удирдлагын акамдем ЗГХЭГ-т 2023 оны зургаадугаар сард илгээж сарын дотор хариу авсан. Харин үүнээс гурван сарын өмнө буюу 2023 оны гуравдугаар сарын 1-нд Удирдлагын академи нь Мандала фильмс ХХК-иас ирүүлсэн кино бүтээх төслийг дэмжиж буйгаа илэрхийлж хамтран ажиллахаар болсон нь аудитын тайланд тусгагджээ.
Харин Мандала фильмс ХХК-ийн талаар нээлттэй мэдээллийн сангаас хайж үзэхэд 2023 оны нэгдүгээр сарын 16-нд байгуулагдсан. Иргэн Б.Ганзоригийн эзэмшил бүхий компани байгаа юм.


Тэгэхээр Мандала фильмс ХХК нь байгуулагдахаасаа өмнө Удирдлагын академитай кино хийхээр гэрээ байгуулж, дараа нь компаниа байгуулсан болж таарч байна.
Мөн киноны гол агуулга нь эрдэмтдээс ярилцлага авч, монголыг сурталчлах. Энэ хүрээнд киног бүтээхдээ дотоодын 18 эрдэмтнээс, гадаадын дөрвөн эрдэмтнээс хөдөө болон гадаадад очиж ярилцлага авч, тэдгээрийг монтажлах.
Ингэхдээ 22 эрдэмтнээс ярилцлага авах буюу киноны гол агуулгыг авах үзэгдлийн зардал нь 215 сая гэж Мандала фильмс ХХК кино бүтээх төсвийн зардалдаа тусгажээ. Харин бусад зардал нь монтаж, дуу, дүрс, тийз зэрэгт зарцуулагдсан аж.
Ингээд харвал уг киноны агуулгад нэг тэрбум 200 сая төгрөг нь хэт ахадсан буюу давсан санхүүжилт болж таарч байна. Учир нь монголд “Зура” зэрэг олон ангит цуврал киног энэ дүнтэй дүйцэхүйц зардлаар бүтээдэг. Харин баримтат киног 300-400 сая төгрөгийн санхүүжилтээр бүтээдэг байна. Гэтэл Удирдлагын академи 22 эрдэмтний яриа бүхий баримтат кинонд 1.2 тэрбумыг зарцуулжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Арай арай
Ажиллагаа сайтай л авгай байна. Бодвол ардын намын л угшил, холбоо сүлбээтэй биз!
Ideed uutsan bn shdee
Үндэслэлтэй юм уу? Харлуулж байна уу?
Хэт өндөр сарын ц�##�интай /30 сая/ байж ямар их шун�##� вэ? Төрийн бус байгууллагад ажиллаж байгаад л төр лүү шургасан шүүдээ.
Яаж ийгээд л нэг тендерээр мөнгө цавчих юм даа
Олон нийтийн д�##�дуур юу ч хийж байж мэдэх юм. Энэ нөгөө намын хамсаатан бүхий д�##�д хүмүүсийг хуйгаар нь хамж цэвэрлэх юмсан
Манайхан энэ хүмүүс дээр анхаараарай. Нүдэнд ил байгаа гишүүд рүү дайрдгийн ард энэ хэд гар хөл нь болоод заваараад байж байдаг юм шүү
Намын ард �##�бан туша�##�д зоогдсон ийм хүмүүс л тендер мөнгийг будилиантуулж суудаг л даа
Нухацтай л байхгүй л бол амаргүй хүмүүс �##�бан туша�##� авчихаад бидний татварын мөнгөөр наргиж дууслаа шүү
Энэ б�##�ай юмнуудыг �######�уул л даа
Шун�##� ихэдвэл шулам болно доо. Хэзээ нэгэн цагт гор нь гарахвий
hen iimerh medel alban tushaald ochson mungu idej uuna hugiin novshnuud
z##luulaachee ed nariig
Bucaaj toluul
Удирдлагын академи утгагүй болсон, татан буулгах хэрэгтэй.
Энэ авгай ёстой дийлдэхгүй ээ. Анхнаасаа акадeмик са лбар чиглэлд огт ажиллаагүй, аар саархан курс сурга лт л явуулдаг байсан хүнийг аваачиж энэ байгууллагыг самрууллаа
луйварчин байна
Идэж уухын донтой хүүр вээ
tongoilgood , shiree naluuldag bugdiige undur alband tavij harj uzdeg mod manai erhemuudiin alban yosnii ajillagaa bolood udaj bndaa , bas zugeerchgui kofiigoos viski hurtel devshine shuu !
Энэ үйлдэл хэн вэ гэдгийг шууд тодорхойлно.Аливаа юм жишигтэй. Түүнээс хэд дахин давна, шийдвэр гараагүй байхад бодит баримтаар урьдчилан тохирсон бн гэх мэт хөдлөшгүй нотлох нь үүнийг батлана
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten
энэ сургуулийг хаах хэрэгиэй хэнд ч хэрэггүй улсаас бас татаас авдаг б�##�ай юм бэ
Буруу байхгүй.
Авгай нар жижиглэнгээр самар цөмөх ажиллагаа их явуулах болж...
ЭМЭГТЭЙ ХҮН АРАА БОДООД АВЛИГА АВДАГГҮЙ, АЛБАН ТУШААЛАА АШИГЛАДАГГҮЙ ГЭСЭН ЧИНЬ ХУДЛАА БАЙНА ШҮҮ ХҮҮХНҮҮДЭЭ, АВГАЙЧУУДАА. ӨӨРСДИЙНХӨӨ ТӨЛӨӨЛӨЛ БОЛСОН ЭНЭ БАЛАЙ АВГАЙ РУУГАА БАЛИУСАА БАЙРИАД ДАЙРЦГАА.