НИЙГЭМНийгэм мэдээ

Түймэрт өртсөн айлуудад туслахаар Дундговийн малчид 1500 хонь, ямаа хандивлажээ

Хээрийн түймэрт өртсөн малчин өрхүүдэд туслахаар Дундговийн малчид хонь хандивлаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тодруулбал, Зүүн гурван аймаг буюу Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын нутаг дэвсгэрт хээрийн түймэр гарч 38 гэр, дөрвөн автомашин, хоёр мотоцикл, 48 хашаа саравч, 6000 гаруй бог, 48 бод мал, 3500 гаруй боодол өвс өртсөн гэсэн урьдчилсан мэдээлэл гараад байгаа.

Иймд Дундговь аймгийн малчдын дунд ”Нэг өрх-нэг хонь” уриалгыг тус аймгийг Засаг дарга С.Мөнхчулуун дэвшүүлж, аяныг амжилттай эхлүүлсэн юм.

Тэгвэл тус хандивын хүрээнд одоогоор 1229 хонь, нэг адуу, 266 ямаа цуглараад байгаа юм байна. Мөн 9 сая 90 мянган төгрөг хандивт цугларчээ. Ийнхүү малчид болон аймгийн иргэдийн сэтгэлийн бэлэг болсон дээрх хандивыг сумдын ЗДТГ-т цуглуулж байгаа бөгөөд аймгийн ХХАА газар нэгтгэж, хүргэх ажлыг зохион байгуулах аж.

Хандивт мөнгөн дэмжлэг үзүүлэх данс: Дундговь аймгийн ЗДТГ-ын нэмэлт санхүүжилтийн данс, Төрийн сан банк, 100080051407

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 25, 2025 10:54

Ганданд баахан айл шатлаа, нүдээ аниарай

Холбоотой мэдээ

Back to top button