Хэсгийн ахлагч нарын цалинг 200 мянган төгрөгөөр нэмлээ

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ээлжит бус V хуралдаан өнөөдөр /2025.03.25/ болж байна.
Хуралдаанаар Хэсгийн ахлагч нарын урамшууллын хэмжээг шинэчлэн тогтоолоо.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн 20 хувиар нэмсэн буюу 792 мянган төгрөг болгож буйтай уялдуулан Хэсгийн ахлагч нарын урамшууллыг ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс 200.000 төгрөгөөр нэмж, 1.2 сая төгрөг болгон нэмэх төслийг НИТХ-аар хэлэлцэж, дэмжлээ.
Тогтоол ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс хэсгийн эхлэн хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ. Харин уг нэмэгдлийн мөнгөн дүнг нийслэлийн төсвөөс гаргахаар шийдвэрлэлээ.
Нийслэлийн 9 дүүрэг 204 хороотой бөгөөд нийт 1858 хэсгийн ахлагч ажилладаг байна. Нэг хэсгийн ахлагч гэр хороололд дунджаар 200-250 өрх, байшин хороололд 250-300 өрх хариуцаж төрийн бодлого, шийдвэр, нийслэл, дүүргээс зохион байгуулж, хэрэгжүүлж буй үйл ажиллагааг иргэдэд шуурхай хүргэх, төр иргэний хамтын ажиллагааг бэхжүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг байна.
НИТХ-ийн хуралдааны шууд дамжуулалт:
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.