Нийгэм мэдээ

Сүүлийн 3 жилд жендерт суурилсан хүчирхийллийн 133 мянган гэмт хэрэг бүртгэгдлээ

Монголд жендерт суурилсан хүчирхийлэл хэрээс хэтэрлээ. Сүүлийн 3 жилд жендерт суурилсан хүчирхийллийн 133 мянган гэмт хэрэг, 107 мянган зөрчил цагдаагийн байгууллагад бүртгэгдлээ

Жендерт суурилсан хүчирхийлэл нь жендерийн хувьд илт ялгаварлан гадуурхах, хүчирхийллийн үйлдлүүдийг илэрхийлэхэд ашиглагддаг термин бөгөөд энэ төрлийн хүчирхийлэл нь эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, LGBTQ+ хүмүүст зориулсан ялгаварлан гадуурхах үйлдлүүдийг хамардаг. ЖСХ нь хувь хүний эрх, шударга ёс, жендерийн тэгш байдлыг хамгаалахад чухал ач холбогдолтой асуудал юм.

Сүүлийн гурван жилийн хугацаанд л гэхэд жендерт суурилсан хүчирхийллийн 133 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн байна.

Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн эрүүгийн гэмт хэргийн зүйл анги, тоон мэдээллийг харьцуулсан инфографик бэлтгэн хүргэж байна.

Харин 2022-2024 оны хооронд жендерт суурилсан хүчирхийлэлтэй холбоотой 107 мянган зөрчил бүртгэгджээ.

Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн зөрчилд холбогдох зүйл анги, тоон мэдээллийг харьцуулсан инфографик мэдээлэл.

Ашигласан эх сурвалж: ХЭҮК-оос гаргасан Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын 24 дэх илтгэл

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ыг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button