Малайзын багийг талбайд нь ялж, Бишрэлт Металлынхан түүх бүтээлээ

Үндэсний дээд лигийн Бишрэлт Металл баг BCL Asia буюу 2025 оны Азийн Аваргуудын лигийн А хэсгийн эхний тоглолтдоо Малайзийн “NS Matrix Deers” багийг талбай дээр нь буулгаж авлаа.
Тэд ийнхүү түүх бүтээлээ. Учир нь Монголын сагсан бөмбөгийн түүхэнд мэргэжлийн дээд лигийн баг олон улсын томоохон лигт эсрэг багийн талбайд зочлон тоглож, хожил байгуулсан анхны тохиолдол юм.
Малайз улсын Куала Лумпур хотын "MABA" хотноо өчигдөр /2025.03.25/ 20:00 цагаас болсон тоглолтод Бишрэлт Металл багийн ахлагч Т.Ууганбаяр бэлтгэлийн үеэр хамартаа авсан гэмтлийн улмаас, Н.Мөнхчөдөр хөлийн бэртлийн улмаас тус тус оролцох боломжгүй болсон юм.

Дөрөвдүгээр үед эсрэг багийн John Wesley Murry II нар найман онооны зөрүүтэй болгов. Харин тухайн үед Бишрэлт Металл баг агуулгыг гартаа авч, үндсэн цагт 98-86 харьцаатай хожил байгууллаа.
Тоглолтын эхний үеээс онооны тэргүүллийг гартаа авч, 19-25 харьцаатай өндөрлөсөн бол хоёрдугаар үед ч мөн тэргүүллээ алдсангүй. Улмаар гуравдугаар үед 20 хүртэлх онооны зөрүүтэй болсон.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.