НИЙГЭМНийгэм мэдээ

Цалингийн татвар 10 хувийг нэг хувь болгох өргөдөлд 24 мянган хүн гарын үсэг зуржээ

D өргөдөл сайтад иргэн Р.Шинэгэрэл цалингийн татвар 10 хувийг нэг хувь болгох өргөдөл гаргасан.

Тус өргөдөлийг энэ сарын 20-ны өдөр гаргасан байна. Харин өргөдөлд гарын үсэг зурах хугацааг нэг сар байхаар заажээ. Одоогоор 24 мянга 822 хүн гарын зурсан ба 100 мянгаас дээш хүн гарын үсгээ зурсан тохиолдолд УИХ-аар хэлэлцэгдэх боломж бүрдэнэ.

Гаргасан өргөдөлдөө иргэн Р.Шинэгэрэл, “Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-д заасан орлогод ногддог албан татварын хэмжээг нэг хувь болгож бууруулах, үүнд: 6.3.1. Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, 6.3.2. Үйл ажиллагааны орлого, 6.3.3. Хөрөнгийн орлого, 6.3.4. Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого, 6.3.5. Шууд бус орлого, 6.3.6. Бусад орлого” гэж бичжээ.

Гарын үсэг зураг бол ЭНД дарж орно уу.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 27, 2025 11:01

Линк хаана бна

Зочин
Зочин
3 сар 27, 2025 11:20

1% болгочвол ямар ч мөнгө нөатаас авахгүй болох юм байна тиймээс 1% эсэргүүцэж байна зүгээр байгаа юмыг зүгээр тайван орхи гуйя.

Зочин
Зочин
3 сар 27, 2025 11:22

Одоо хүртэл нөаатаас ямар ч төрлийн мөнгө орж ирээгүй байхад одоо наад дэмий б�##�ай юмаа одоо болчихгүй юу �##�ь болох бүтнээр нь авмаар байна шүү.

Холбоотой мэдээ

Back to top button