СПОРТ

3х3 багийнхан Азидаа дахин аваргалахаар Сингапурыг зорилоо

Олон улсын саган бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг “3x3 Asia Cup-2025” тэмцээн Сингапур улсын "Singapore Sports Hub" ордонд өнөөдөр эхэллээ.

Манай улсаас эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд А.Ананд, Э.Дөлгөөн, Ц.Отгонжаргал, Г.Дөлгөөн нар багтжээ. О.Энхбаатарын хувьд аав болсон учраас энэ удаагийн Азийн аваргыг өнжиж байгаа аж. Эрэгтэй шигшээ баг тэмцээний “А” хэсэгт урьдчилсан шатны “А” хэсгийг тэргүүлсэн учраас тэд Сингапур улсын шигшээ багтай өрсөлдөнө.

Харин эмэгтэй шигшээ багт О.Хулан, Э.Нарангоо, М.Булбул, Б.Ариунцэцэг нар байгаа юм. Тэд урьдчилсан шатны В хэсгийг тэрүүлсэн учраас Тайлан улсын шигшээ багтай учраа таарчээ.

Манай хоёр багийн эхний тоглолт гуравдугаар сарын 29-нд болно.

Тус тэмцээнд Ази, Далайн тивийн шилдэг эрэгтэй, эмэгтэй нийт 48 баг оролцож байгаа бол үндсэн шатанд нийтдээ 12 баг өрсөлдөнө.

Манай улс 3х3 сагсан бөмбөгт гайхалтай амжилтыг үзүүлсээр ирсэн.

Тэд 2016 оны "Азийн элсний наадам"-аас мөнгөн медаль хүртэж, 2017 оны Азийн аваргыг эх орондоо зохион байгуулах эрхийг авч чадсан түүхтэй. 2019 онд тэд эх орондоо 3x3 сагсан бөмбөгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн. 2023 онд тэд дахин Азийн аваргаа баталсан.

Мөн эрэгтэй, эмэгтэй шигшээ багийнхан өнгөрсөн жил Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хос хүрэл медаль хүртэж, Азидаа өөсрдийгөө дахин таниулсан юм.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button