Уран бүтээлчид түймэрт өртөгсдөд хандив илгээлээ

БНСУ-ын Кёнсан аймагт гарсан гал түймэрт 28 хүн амиа алдаж, 37 хүн бэртэж, 38 мянган хүн дүрвэсэн.
Тус галд өртөгсөд болон гал түймрийг унтраахаар ажиллаж байгаа алба хаагчдад олны танил уран бүтээлчид хандив, тусламж үзүүлж байна.
Тодруулбал, "When Life Gives You Tangerines" олон ангит киноны гол дүрийн жүжигчин, дуучин IU 200 сая вон хандивлажээ. Харин AESPA хамтлагийн дуучин Karina 100 сая воныг гал түймэр унтраахаар ажиллаж буй алба хаагчдад хандивлажээ.
Мөн "Blackpink” xамтлагийн дуучин Женни 100 сая вон, “BTS” xамтлагийн дуучин Jin, J-Hope нар 200 сая вон, “Seventeen” xамтлагийн зүгээс нэг тэрбум вон, “Twice” xамтлагийн дуучин Жиxёг 100 сая вон, “Red Velvet” xамтлагийн дуучин Seulgi 100 сая воныг түймэрт нэрвэгдсэн иргэдэд хандивлажээ.
Дээрх гал түймрээс болж Сөүл хотын нийт талбайн 80 орчим хувьтай тэнцэх 48,000 га ой мод шатсан гэж албаныхан мэдээлжээ. Энэ нь 2000 онд зүүн эргийн ойн түймэрт өртсөн 23,794 га талбайгаас нэг дахин илүү байгаа нь Солонгос улсын түүхэн дэх хамгийн аймшигтай түймэр хэмээн нэрлэгдэж байна.
Одоогоор хойд Кёнсан мужийн Үйсеон болон бусад бүс нутагт гарсан хээрийн түймрийг бүрэн дарахын тулд 5580 албан хаагч, 86 гал унтраах нисдэг тэрэг, 569 гал унтраах машин ажиллаж байгаа аж. Найман өдрийн турш бусад бүс нутгийг хамарсан түймрийг дарах түвшин 95 хувьд хүрсэн гэж албаныхан мэдэгджээ.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Солонгосын жүжигчид, дуучид их ухамсартай, өгөөмөр, нинжин сэтгэлтэй, авьяас чадвар нь ч лут юмаа. Ард түмэн, үзэгчид байхгүй бол бид хэн ч ,юу ч биш гэдгээ маш сайн ухамсарласан байдаг юм байна.