Ирэх сарын 1-нээс сайн дурын даатгуулагч 106.920 төгрөг төлнө

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны аравдугаар сарын 7-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 хувиар нэмэгдүүлж, 792,000 төгрөгөөр тогтоосон. Энэхүү тогтоол нь энэ оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх аж. Тиймээс сайн дурын даатгуулагч 2025 оны 1-3 дугаар сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660,000 төгрөгөөр тооцож, нийгмийн даатгалын шимтгэлд 89,100 төгрөг төлөхийг Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газраас санууллаа.
Түүнчлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өөрчлөгдсөн хэдий ч нийгмийн даатгалын хувь хэмжээ 13.5 хувь хэвээр байгаа юм. Иймд энэ оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс сайн дурын даатгуулагч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792,000 төгрөгөөр тооцож нийгмийн даатгалын шимтгэлд 106,920 төгрөг төлж эхэлнэ.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Та нартаа баярл�##�аа.Ажлын амжилт.хойшдын
бүтээн байгуул�##�т.төлөвлөлтөд тань Амжилт хүсье