Гадаад мэдээДЭЛХИЙ

Мьянмарт болсон газар хөдлөлтийн улмаас мянган хүн амь үрэгджээ

Мьянмарт болсон газар хөдлөлтийн улмаас амь үрэгдсэн хүний тоо мянга давж, гаднын орнууд амьд үлдсэн хүмүүсийг аврах ажилд туслах аврагчдын багаа илгээсэн байна. Иргэний дайны улмаас эдийн засаг, нийгмийн хохирол амсаад буй тус улсад маш хүчтэй 7.7 магнитуд газар хөдлөлт болсон нь дэд бүтцийн томоохон хохирол учрууллаа.

Тус улсыг хиллэн оршдог Тайландад газар хөдлөлтийн улмаас есөн хүн амь үрэгджээ. Мөн Тайландын нийслэл Бангкокт барьж байсан цамхаг нурж, нуранги дор 30 хүн гацаж, 49 хүн сураггүй болсон байна. АНУ-ын Геологийн алба таамаглаж буйгаар Мьянмарт амь үрэгдсэн хүмүүсийн тоо 10 мянгыг давж, хохирол нь тус улсын эдийн засгийн жилийн үйлдвэрлэлийн хэмжээнээс давж магадгүй юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button