Нийгмийн

Сураг ажиг: Н.Учралыг Ерөнхий сайдад зүтгүүлэх хувилбар яригдсан уу

Ил улс төрийн ар далд, өнгөрсөн долоо хоногт MCS-ийн Ж.Оджаргал, Сү.Батболд нар уулзаж Засгийн газрын эсрэг чиглэсэн акцууд дээр жин дарж, хэрвээ Засаг дэнжигнэвэл дараагийн Ерөнхий сайдад Н.Учралыг зүтгүүлж болох талаар яриа дэлгэсэн гэгдэх болов.

Өнөөдөр Засгийн газрын өөр дээрээ багцалсан томоохон агуулгуудын нэг Баялгийн сан, Цахим мөрийтэй тоглоомын тухай хууль гээд масс руу чиглэсэн эл сэдвүүдийг Н.Учрал оройлж буй. Сүүлийн өдрүүдэд Х.Баттулгын эсрэг "дайн зарлаж" олон нийтийн анхаарлын төвд орсоор байгаа болон нам дотроосоо ч тодорхой дэмжлэгтэй гэгддэг энэ эерэг мэт имиж түүний хувьд Засгийн газрын эсрэг байр сууриа бэхжүүлж буй хэсэг бүлгүүдийн хувьд "гол дүр" болчихоод байгаа нь үнэн.

Х.Баттулгыг цохож буй энэ эрс хөдлөл нь угтаа МАН доторх Засгийг "шинэчлэх" сонирхолтой зарим бүлгийн ашиг сонирхолд яв цав нийцэж, нөгөөт талдаа Х.Баттулгын эсрэг нам доторх гишүүдээ нэгтгэж байна уу гэж харагдахаар.

Н.Учралын Х.Баттулгыг цохлон дурдсаны араас УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Х.Ганхуяг нар халуун дээр нь дэмнэж, тал талаас нь хэвлэлээр ярьсан. Өнөөдөр Ерөнхий сайдын сөрөх сонирхолтой хэсэг бүлгүүдийн хувьд энэ үзэгдэл өөрөө улс төрийн сонирхолтой нөхцлүүд бий болгож болох боломж гэж харж байна гэж ажиглагдав.

Х.Баттулга бол Засгийн газрыг унагахгүй байхад намынхаа зүгээс ч, өөрийн нөлөөллөөр ч тодорхой имижээ хадгалж яваа нэг дүр. Х.Баттулгын талаар сэдэв хөндөх нь өөрөө зугуухан яригддаг агуулга байхаа больсон. Улс төрийн тодорхой зорилгуудаар түүнтэй холбоотой сэдвүүдийг хөвөрдөж байгаа нь анзаарагддаг болоод удчихлаа.

Гэтэл Ерөнхий сайд MCS, МАК тэргүүтэй бизнесийн томчуудын өмнө хамгийн том “бул хар чулуу” нь болчихсон энэ нөхцлийг хэрвээ шинэчлэх орон зай үүсвэл түүний орыг Н.Учралаар залгуулж болох юм гэдэг гаргалгааг Ж.Оджаргал, Сү.Батболд нар овжин олж харсан биз.

Засгийн газрын эсрэг акцуудыг нам дотроосоо, тэр тусмаа нь залуу гишүүдийн төлөөллөөс цухалзуулж буй нэг жишээ л гэхэд Ерөнхий сайдыг “Чайна Энержи”-тэй уулзахаар Хятад руу явах үеэр ард нь Засгийн газар руу чиглэсэн дайралтууд дээр мөн л УИХ-ын залуу гишүүн манлайлж, үүгээрээ ч олны анхаарлын төвд орж бяцхан гол дүр болоод авсан. Үйл явдлын энэ мэт богино хугацааны давтамжтай үзэгдлүүд нь өөрөө Засгийн газрын байр суурь дэнжигнэсэн тохиолдолд "хэн дараагийнх нь вэ" гэдэг асуултыг зориуд тодруулах хүсэл ч байж болно.

Өнөөдөр төрд 34 хувиа өгөхөөр болчихсон хувиуд наана аа төв царайгаар хэлцэл хийгээд байгаа юм шиг авч ард талдаа энд эрс хүйтэн уур амьсгал өрнөж буй нь үнэн. Хаврын чуулганы хугацаанд 34 хувийг Баялгийн сан руу төвлөрүүлэн, шилжүүлэх процесс өөрөө яригдаж байгаа шигээ шуудхан шудраад дуусах эсэх нь юу л бол. Иймээс өмчөө өгч байгаа хэсгүүд Засгийн газрын эсрэг нэгдмэл шинжтэйгээр лобби хийгээд явах нь ч мадаггүй.

АН-ыг давсан нөлөөллөөрөө МАН-д өнөөдөр Х.Баттулга илүү жин дарж байгааг дээр эргээд түүний эсрэг акцлах нь далддаа Ерөнхий сайдыг сөрөх хандлагаа илэрхийлж буй хэлбэр ч гэж үзэгдэхээр. Иймээс Засгийг хөдөлгөх далд сонирхол арын эгнээнээс эрчимтэй урагшилж буй нь энэ.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбууд Засгийн газрыг огцруулах гурван гишүүний гарын үсэгтэй “унтаа” санал бий. Энэ санал өнөөдөртөө гурав боловч, 32 болгох боломжийн төлөө нэг их шавдахгүй байгаа дээр одоо МАН доторх “Анти Баттулга”-ууд нэгдчихвэл зүгээр ч нэг “үхмэл цаас” биш байж ч болно гэдэг өнцгийг алсаас тандаж байж ч болох.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
100 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
тогтох
тогтох
4 сар 2, 2025 13:50

Засаг унав�##� Монгол эрүүлээр амьсг�##�ж бүр ч чадахаа больно гэсэн үг хөрөнгөтнүүд зүгээр байхгүй нь ойлгомжтой уул нь идэж ханадаг эрүүл сэтгэлтэй бол хэлэлцээний ширээний ард суух нь хаана хаанаа хэрэгтэй юмсан.

Зочин
Зочин
4 сар 2, 2025 13:58

Арай л за луу, арай л туршлага бага, арай л попдуу юмдаа

Зочин
Зочин
4 сар 2, 2025 14:01

Женко ийм юм бич гэсэн үү?

Гичий
Гичий
4 сар 2, 2025 14:18

аанха мэргэжлийн судлаачын гаргаж байгаа таамаг яг мөн үү дээ................зүгээр танд�##�т юм уу????

иргэн
иргэн
4 сар 2, 2025 14:22

Учр�##� гэнэт Баттулга руу дайрч давшлаад байсан ард нь өнөөхи Сү,Батболд,,,,,

Зочин
Зочин
4 сар 2, 2025 14:32

Ugaasaa MCS diilnee , Odjargaliig diildeg hun mongold baihgui bolson

Дэл
Дэл
4 сар 2, 2025 14:48

Учр�##� тэгэж нохойтвол Сайханбилэгийн араас орно доо

Зочин
Зочин
4 сар 2, 2025 14:56

Энэ сүгнүүдийн тоглоом ашигтай хүмүүсдээ ашигтай л биз Баттулгаа �##�на уу? өлгөнө үү? хэнд хамаатай юм ганцхан эдийн засаг тогтвортой дахин үнийн цунами бүү үүсэж дургүй зэвүү хоёр хөдөлгөөсэй гэж хэн ч хүсэхгүй байгааг сануульяа.ММС Оджарг�##� тэгээд луйварчин Батболд хоёр ерөнхий сайдын томилгоог хийдэг болцон юм уу? манайг ерөнхий сайдаар тавьчихаач морь нохой мэт зүтгий хөөш идээд уугаад жаахан мөнгөжөөд авья

Зочин
Зочин
4 сар 2, 2025 15:04

Тэгээд л энэ б�##�а нь олон юм донгодоод эхэлж дээ.

Зочин
Зочин
4 сар 2, 2025 15:06

Батболд гэж Монгол төрийг ч самарч дуусахгүй, мөнгөнд ч ханадаггүй бирд нэг байнаа

Ням
Ням
4 сар 2, 2025 15:17

Ийм бх бсан бол МАН-р яахав бүр мөсөн урвуулсан дээр,Оюук нь чад-гүй бол хэнч биш

Ажиглагч
Ажиглагч
4 сар 2, 2025 15:25

Т.Батсүрэн сэтгүүлч та яасан наагуур сэтгэнэ вэ? Путин болон орос олигархиудын зуудаг нохой болсон Х.Баттулгын эх орноо хорлох ажиллагаа сэргэж буй нөхцөлд түүний 250 саяын хулгай илэрч, түүнтэй тэмцэж эхэлсэн Ундр�##� болон з�##�уу гишүүдийн тэмцлийн үзүүүрийг ерөнхий сайд болох гэсэн хуйв�##�даан болгож Жнког аврах санаа дэврээх хэрэг юу бн. Баялгийн санд 34-50 хувийг нийлүүлэх зөв ажиллагааг эсэргүүцлэ гэх хоосон дайсан босгоод буй Л.Оюун-Эрдэнийн махинацийг бүү бүрхэгдүүл Т.Батсүрээн. Энэ т�##�аар дэлгэрэнгүй бичвэл баримт матрти�##� ханг�##�ттай бий дээ уг нь.

аардрарддрдарарддард
аардрарддрдарарддард
4 сар 2, 2025 15:26

Учр�##� арай л амжихгүй дээ хүний гар хөл болж байгаа өөрийн гэсэн толгойгүй мангар бацаан

Алтанцэцэг
Алтанцэцэг
4 сар 2, 2025 15:53

Засаг солиогдоод сайхан болдог бол өнгөрсөн 30- Н жилд зөндөө л солигдсон бүүр л доошилсон шүү одоо ч больё авч хэрэгжүүлж бгаа ажлын үр дүнг бид үзмээр бнаа

lhagwaa lhamka
lhagwaa lhamka
4 сар 2, 2025 15:55

shal utgagui yum su batbold odjargal 2n gar hul bolj bgaa bol tegeel demii hun yum bna

Батцэцэг
Батцэцэг
4 сар 2, 2025 15:57

zasag soligdood uur boldog bol uur bolchihson l bga shdee odoo bga zasginhaa hiij heregjuulj bgaa zuilsin ur dung uzmeer bna

Энхтайван буян
Энхтайван буян
4 сар 2, 2025 16:00

Засаг огцороход ард түмэн улс оронд ямарч ашиггүй гэдгийг бид өнгөрсөн үеэсээ харсан бдаг тогвортой байж бид цаашид ажил төрөл явагданаа

Зочин
Зочин
4 сар 2, 2025 16:27

Засаг огцрох нь ард түмэнд ашиггүй.

Lkhagvasuren
Lkhagvasuren
4 сар 2, 2025 16:01

Uuriin gesen tolgoigvi Heden nuhdvvd uls turd ner nvvrgvi bolson shunaliin bird bolson hvmvvsiin nvvr tsarai bolj garch irchxeed ard tvmen uursdiig ni medehgvi bn gej bodool jvjeed yawah shig ugna zaluu hvmvvs uursdiin bodoltoi baij zuw gesnee hiigeed yawbal sain San hedii boltol birdvvdiin utsan hvvheldee bh gesiin boldoo huurhii

Зочин
Зочин
4 сар 2, 2025 16:07

Өдөөн хатг�##�га турхир�##�т бүү хийгээд бай Ард олон иргэд бий шүү

T.Amirlan
T.Amirlan
4 сар 2, 2025 16:08

Hen Ali zvgrvv harj hutsaj bgaag odoo bol haraal meddeg bolj bndaa zaluu hvn arai ilvv setgej arai ilvv eh oronch setgeltee baimaar bgamdaa shunal ni ihdeel bgaadaa

tsogbaatar
tsogbaatar
4 сар 2, 2025 16:11

ene zasgiin gazr bol hangalttai sain ajillaj bgaa ogtsroh undeslel bhku shuu dee

Burmaa
Burmaa
4 сар 2, 2025 16:13

Ym l bol zasgiig unagaana solino geh ym hiih ystoi ajilaa hangalttai sain hiij bgaa shuu dee

П.Гантулга
П.Гантулга
4 сар 2, 2025 16:15

Zaluu hvmvvs bie bienee demjeed saihan ajilaad uls eh ornoo sembiitel saihan hugjvvlhed yu ni bolku bgaad bdag bolhoor ene muusain hugshun Hort mogoi nariin gar hul bolood gvigeed bdag bn aa

Насанхүү
Насанхүү
4 сар 2, 2025 16:20

Засаг төр чинь одоо тоглоомын газар уу ямар огцоруулж зөндөө үзсэн ээ одоо ч больё тогтвортой бх нь улс орон ард түмэн бидэнд ашигтай шүү

Р. Сүхбаатар
Р. Сүхбаатар
4 сар 2, 2025 16:28

Засаг огцрох нь ард түмэн ашиггүй

Зонаяачин
Зонаяачин
4 сар 2, 2025 16:24

Худлаа попроод байгаа Оюунэрдэнэ огцорход буруу юм байхгүй.яагаад гэвэл олон жил худлаа ярьлаа.дараагийн засгийн гарч ирэх нөхдүүдийг хархаар дотор муухай оргиод байдаг.Тэгэхээр гарман дээр морио сольдоггүй гэж монгол ардын сурга�##� бий. Оюукийн З Г тайгаа орооцолдоод хэвтэж байсан нь дээр болж байх шиг.

Зочин
Зочин
4 сар 2, 2025 16:27

Uchral ingeeed hudaldagdwal chi yag l Saihanbileg shig bolno shvv bti hudaldagdaarai

bold
bold
4 сар 2, 2025 16:27

Цаагуураа засгийг эсэргүүцэж байгаа хүмүүс нь MCS тэргүүтнүүд шүүдээ тэд нартай эвссэн байж магадгүй л болчлоо шүү

Зочин
Зочин
4 сар 2, 2025 16:28

damdinnyam ganhyag 2 said boloh um genlee

Dorjsaihan
Dorjsaihan
4 сар 2, 2025 16:30

Засаг солигдвол хэнд ашигтай вэ бодоод л үз MCS Оджарг�##�д мэдээж ашигтай шүүдээ 1тэрбум долларын цэвэр ашиг олдог ухаа худаг ордыг нь төрийн мэдэлд авая гэхээр эсэргүүцээд байгаа. Тиймээс ч Учр�##� бас ш�##�тгаангүй гарж ирээгүй л байх Засаг огцорвол хэнд ашигтай г бодоод олчуул тэгээд л гараад ирнэ дээ

Зочин
Зочин
4 сар 2, 2025 16:30

MCS iin ashig sonirholtoi niitsed bn shvv Uchirlaa bolku shvv

Батцэцэг
Батцэцэг
4 сар 2, 2025 16:31

Учр�##� өөрийн байр суурийг батлахын тулд засгийн газрын эсрэг үйл ажиллагаанд оролцож буй нь зөвхөн улс төрийн амбицаас гадна бизнесийн сонирхолтой холбоотой бололтой.

Амараа
Амараа
4 сар 2, 2025 16:31

Сү бол МАКтай худ ураг,МСи эСтэй түрүүвч нэгтэй оюутан цагийн найзууд гэдгийг бүгд мэднэ.

Ulambayr
Ulambayr
4 сар 2, 2025 16:32

Учр�##�ын улс төрийн үйл ажиллагаа олон хүний хувьд хувийн ашиг сонирхолыг хамга�##�ах �##�хам шиг харагдаж байнадаа

Зочин
Зочин
4 сар 2, 2025 16:33

Uchral zasgiin gazriin esreg bair suuri ilerhiilehdee tsag uyin bodlogo bolon busdiin ashig sonirholiig mash sain ashiglaj bnshvv yalanguya MCS in ashig sonirhol l haragdaj bn

Зочин
Зочин
4 сар 2, 2025 16:34

Н.Учр�##�ын улс төрийн карьер нь бүрэн тодорхой бус, хэзээ ч өөрчлөгдөж болохоор л харагдаж байнада том бизнесүүдтэйгээ орооцолдоод л

Tamir
Tamir
4 сар 2, 2025 16:35

Uchral chin ugaasaa gishvvn bolohdoo l Odjargalaas mongo awsn ged bsn bzdee ugu biluu

Haliuna
Haliuna
4 сар 2, 2025 16:37

Ehleed bodoh l heregtei Uchral Yurunhii said hiih hemjeeni hun monuu ? bish l baih deeres ni MCS uls toriig barag atgadag ni nuuts bish bolson shde tgeheer ewgui l bnshvv

Dolgor
Dolgor
4 сар 2, 2025 16:38

MCS iin noloo uls torj mash ih tiimes odoo MCS hvchee gargaj baih shig bndaa dawarsan hulgaichid

Зочин
Зочин
4 сар 2, 2025 16:39

Herwee odoo zasag nurah l ym bol MCS Odjargal gdeg ene hvniig hen diileh ym bee ????

Зочин
Зочин
4 сар 2, 2025 16:39

Zaluu gishuun geed Uchraliig demjdeg bailaa odoo mongonii gar hol bolj bgam bnldaa nowsh gej

Зочин
Зочин
4 сар 2, 2025 16:45

Тимон хүү ч яахав энэ мэтээр попорч л байдаг юм. Гарсан үр дүнг нь одоо болтол хараагүй л явна даа

Зочин
Зочин
4 сар 2, 2025 16:47

Uchralaa bolio naad MCS chin irgedees her ih hemjeeni bolomj hulgailsan hulgaichid bilee tednii gar hol bolod ywj baih gejde

Зочин
Зочин
4 сар 2, 2025 16:49

Uchral harin zasgiig esreg bodlogo deer ih l olon duugarch bainda tsaguura ywuulga tai l duugarad bga bh

Зочин
Зочин
4 сар 2, 2025 16:50

Hun neere gedeg shv uchralaaa arai ch hudaldagdchaagui bzde

Зочин
Зочин
4 сар 2, 2025 16:50

ywj2 MCs iin l gar hol bolj bolohgui shvv

Ariunsanaaa
Ariunsanaaa
4 сар 2, 2025 16:50

hoshigni ard ih ym boldog bz

Dulmaa
Dulmaa
4 сар 2, 2025 17:08

Zaluu hvn baina aldalgui yhw odoo l bolichih heregtei shvv

dashpurev
dashpurev
4 сар 2, 2025 17:10

Irgedeesee ingej nvvr buruulj bolohgui shvv

Enerel
Enerel
4 сар 2, 2025 17:15

Zasag nurwal ayultai Odjargaliig togtooh hvn ugui bolno yalan guya ternii gar hol garaad irwel duraara durgij dund chomgoo dundaa hiih biz

Odko
Odko
4 сар 2, 2025 17:16

ner ni hadaad l baisan tsaana ywuulga bodlogotoi l duugarsn ym bnldaa saindaa ch bish

Холбоотой мэдээ

Back to top button