УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Зүүн бүсийн төлөөлөгчид цахим шилжилтийн ажлаа танилцуулав

"Зүүн бүсийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн чуулган -2025" гуравдугаар сарын 29-ны өдөр зохион байгуулагдсан. Тус чуулганд Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн төлөөллүүд цахим шилжилтийн хүрээнд хийж буй ажлынхаа талаар танилцуулга хийсэн юм.

-Хэнтий аймаг кибер аюулгүй байдлын эрсдэлээ үнэлж, албан хаагчдаа чадавхжуулж байна-

Хэнтий аймаг дахьТөрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Батжаргал

Хэнтий аймаг дахьТөрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Батжаргал: Хэнтий аймаг цахим шилжилтийн хүрээнд хоёр гол зорилт тавин ажиллаж байна. Нэгдүгээрт, "Хөтөч" системийг нэвтрүүлнэ. Аялал жуулчлалын дижитал платформ болох энэхүү систем нь орон нутгийн үзэсгэлэнт газруудын зам, жуулчны бааз, зочид буудал, бүтээгдэхүүн үйлчилгээ зэрэг жуулчдад шаардлагатай мэдээллийн хялбар систем байх юм. 2026 онд мэдээллийн баазаа бүрдүүлж, 2027 онд энэ системийг хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөсөн. 

Эдийн засгийн хувьд нутгийн үйлдвэрлэгч, худалдаа эрхлэгчид цахимаар борлуулалт хийх, үйлчилгээний маркетингаа хийх боломж олгоно. 

Хоёрдугаарт, кибер аюулгүй байдлын эрсдэлээ бууруулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд иргэдийн кибер аюулгүй байдлын талаарх мэдлэгийг дээшлүүлнэ. Төрийн байгууллагуудын мэдээллийн технологийг сайжруулж, албан хаагчдаа чадавхжуулах юм. Түүнчлэн онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагуудад кибер аюулгүй байдлын аудит хийнэ. 

Улмаар хоёр жил тутамд эрсдэлээ үнэлж, мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалах чиглэлээр бүх төрийн байгууллагууд ажиллаж байгаа

-МУИС-ийн зүүн бүсийн сургууль, Политехникийн коллежийг түшиглэн мэдээллийн технологийн мэргэжилтэн, инженерүүдийг бэлтгэх, тэдний нийгмийн асуудалд анхаарна-

Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат

Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат: Дорнод аймаг 14 сум 67 багтай. 25 байгууллагын 73 үйлчилгээг e-mongolia системд холбосон. E-Mongolia системд бүртгэлтэй хүн нийт хүн амын 74%-ийг эзэлж байна. 

43,100 буюу нийт хүн амын 78% нь тоон гарын үсгээ авсан. 15,800 суурин интернэт хэрэглэгчтэй. 

Найман КИОСК төхөөрөмжөөр дамжуулан төрийн үйлчилгээг авч байна. 

13 сум шилэн кабельд холбогдсон. 149 байршилд 2 158 байршилд 4G сүлжээнд нэвтэрсэн. 

Дорнын цахим элч ХУРДАН клубийг 2025 оны хоёрдугаар сард ерөнхий боловсролын сургуулийн 8-12 дугаар ангийн 80 хүүхдийн оролцоотой нээж үйл ажиллагаа эхлүүлсэн. Эхний ээлжийн 17 хүүхэд БНСУ-ын Инчон хотын Солонгос энержи мэргэшсэн сургуульд богино хугацааны мэргэшсэн сургалтад хамрагдаж, шинжлэх ухаан, хиймэл оюун, боловсролын салбартай танилцаж, мэдлэг ур чадвараа дээшлүүлж ирсэн. Дөрөвдүгээр сард дараагийн 12 сурагч БНСУ-ыг зорих гэж байна. Цаашид ХУРДАН цэгийг бүх сум суурин, хилийн боомтод байгуулах, хэвийн үйл ажиллагааг хангахад дэмжлэг үзүүлж ажиллана. 

Төрийн цахим үйлчилгээг 24/7 ажиллах ухаалаг цэгийг хилийн боомт, суурин газарт шинээр байгуулах шаардлагатай дэд бүтэц бий болгож, байр талбайгаар хангаж, ажиллах орчин нөхцөлийг шийдвэрлэнэ. 

Алслагдсан сум суурин бэлчээрийн бүс дагасан иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх зорилгоор хөдөлгөөнт ХУРДАН цэг байгуулан, ашиглалтыг хангахаар хамтарч ажиллана.

-Сүхбаатар аймаг орон нутгийн иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэхэд анхаарч ажиллаж байна-

Сүхбаатар аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Г.Мөнхзаяа

Сүхбаатар аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Г.Мөнхзаяа: Сүхбаатар аймгийн 13 сум 100% шилэн кабелиар холбогдсон. 62 багаас 35 багт нь 3G, 4G сүлжээг нэвтрүүлсэн. Үүрэн холбооны хэрэглэгчийн тоо 63.2 мянга, нийт интернэт хэрэглэгч 66.1 мянга байна. 

Төрийн 13 байгууллагын 64 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлсэн. Иргэдэд зориулсан 400 гаруй төрлийн лавлагаа, тодорхойлолтыг цахимаар олгож байна. Аймгийн хэмжээнд 4 КИОСК машинаар дамжуулан төрийн үйлчилгээ үзүүлж байгаа. 

Төрийн байгууллагууд цахим систем нэвтрүүлэхэд манлайлалтай ажиллаж, бүртгэлтэй байгууллагын тоо 96%-д хүрсэн. Албан бичиг солилцох дундын системд холбогдсон байгууллагууд 64%-тай байна. ХУРДАН клуб байгуулж, ирээдүйн чадварлаг инженер, технологийн боловсон хүчин бэлтгэх замаар иргэдэд цахим ур чадвар олгох ажлыг эхлүүлсэн. 

Ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчид болон ахмад настан багтсан 70 орчим гишүүнтэй байгаа. БНСУ-д суралцахаар бүртгүүлж байгаа хүүхдийн тоо өмнө бүртгүүлж байсан тооноос нэмэгдэж байна. 2026 онд 50 орчим хүүхэд суралцахаар бүртгүүлсэн. 

Орон сууц, ус, дулаан үйлдвэрлэлийн бүх үйлчилгээг иргэд цахимаар хянаж, төлбөрийн мэдээллээ авч үйлчлүүлж байгаа. Цахим Сүхбаатар дэд хөтөлбөрийг өнгөрсөн жил боловсруулсан. Энэ хүрээнд 2024 онд шилэн кабелийн сүлжээний багтаамжийг бид 10 дахин нэмэгдүүлсэн. 

Төрийн байгууллагууд интернэтийн хурдаа 2 дахин нэмэгдүүлсэн. 12 суманд тус бүр нэг, Баруун-Урт суманд 4 байршилд ХУРДАН төвийг нэвтрүүлсэн. Тоон гарын үсэгтэй 20820 иргэн байна. Тоон гарын үсэгтэй удирдах ажилтны тоо 62, өөртөө үйлчлэх буюу 24/7 цэг хоёр дахин нэмэгдсэн. 16 КИОСК машин иргэдэд хүрч ажиллах нь ээ. 2,700 гаруй иргэнд цахим ур чадвар олгох сургалт зохион байгуулсан. 

Цаашид Дарьганга, Эрдэнэцагаан сумыг холбосон 150 км шилэн кабель татах шаардлага байна.

Бүсчилсэн хөгжлийн хүрээнд харилцаа холбооны сүлжээг бүрэн нэвтрүүлэх шаардлага байна. Сумдыг камержуулалтын нэгдсэн системд холбох, аймгийн орох хаалганд авто машины дугаар таних камер суурилуулах ажил дутуу байгаа. Өнгөрсөн онд 3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баруун-Урт сумын бүх байршилд камерын бүрэн хяналтыг хэрэгжүүлж байгаа. 

Төрийн цахим үйлчилгээг дахин загварчлах шаардлага байгаа. Бүрэн төгс болгож, иргдэд илүү ойлгомжтой болгох шаардлагатай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button