УЛС ТӨРУлс төрийн мэдээ
МАН-ын бүлэг З.Дашдавааг АТГ-ын даргад улираан томилох Ерөнхий сайдын саналыг дэмжлээ

Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд АТГ-ын дарга З.Дашдавааг улираан томилох Ерөнхий сайдын саналыг хэлэлцэхээр ээлжит бусаар хуралдлаа.
Монгол Улсын Засгийн газар хуваарь ёсоор өнөөдөр ээлжит хуралдаанаа хийсэн. Хуралдаанаар Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд АТГ-ын дарга З.Дашдавааг улираан томилох шийдвэр гаргасныг Засгийн газрын гишүүдэд танилцуулж, кабинетын саналыг сонссон юм.
Улмаар уг асуудлаар МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж З.Дашдавааг АТГ-ын даргад улираан томилох Ерөнхий сайдын саналыг дэмжлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.