О.Цогтгэрэл: Авилгатай хийх тэмцэл чинь дээшээ зөөлөн, доошоо хатуу байна. Засаг дарга хийх хүн олдохоо болилоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд АТГ-ын дарга З.Дашдавааг улираан томилох шийдвэр гаргасныг өчигдөр Засгийн газрын хуралдаанд танилцуулж, Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцсэн бөгөөд өнөөдөр чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүдийн зүгээс АТГ-ын даргын томилгоотой холбоотойгоор саналаа хэлж, асуулт асууж хариулт авч байна.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл
“Авилгатай хийх тэмцэл чинь дээшээ зөөлөн, доошоо хатуу байна. Би өөрийн мэдэх жишээг хэлье, Увс аймгийн Өлгий, Завхан, Өмнөговь сумын бүх дарга нар нь шоронд орчихсон. Яасан гэхээр, Эрүүгийн хуулийн 22.1 заалтаар аваагүй гэдэг нь хуулийн байгууллагаар тогтоогдсон байхад 300 мянган төгрөгийн хэрэгт холбогдоод, яасан ч хурдан хэрэг нь шийдэгддэг юм. Өнөөдөр засаг дарга хийх хүн олдохгүй байна. Ийм ялтай ажил хийхгүй гээд. Авилгын хууль доошоо ийм хатуу. Хатуу байдаг бол бүгдэд л хатуу байх хэрэгтэй. Ард түмэн ч ийм ялгамжтай байдалд дургүй байгаа болов уу" гэв.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЯГ ҮНЭН ШҮҮ ДООШОО ХАТУУ БАЙГАА БИД ЭНЭ АМЬДРАЛДАА ОРОН СУУЦАА ХҮРТЭЛ ЦУГЛУУЛЖ АРИЛЖААНЫ БАНКНЫ ЗЭЭЛ Ч БИШ ЦУГЛУУЛЖ АВСАН БИЗНЕСИЙНХЭЭ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ БАНКНААС БИШ ХУВЬ ХҮНЭЭС ЗЭЭЛСЭН , 00 БИДЭЭГЭЭС ЭХЛЭЭД ХАДАСЫГ ХҮРТЭЛ ҮНЭГҮЙ АВ ЧҮЗЭЭГҮЙ ОДОО БАРИМТАЛЖ БАЙГАА УЛС ТӨРИЙН БОДЛОГО ДЭНДҮҮ ХАРГИС БАЙНА
Суманд идэж уугаад бх юм юу бхав дээ чааваас, муу муудаа дээрэлхүү гэж, нийслэл дүүрэгт хэдэн тэрбумаар нь идээд илрээд баригдаад бхад л ямар ч арга хэмжээ авахгүй
ХУВЬ ХҮН УЛСААС МӨНГӨ АВХААР ТИЙМ ЯДУУ ХҮН БИШ ЛДЭЭ УГ НЬ БАНКНААС АВСАН ЮМ ТЭГСЭН ЧИНЬ 20 САЯ ХҮҮ ТӨЛҮҮЛЧЭЭД КОВИД Р ЖААХАН ДАРАМТТАЙ БАЙХААР НЬ ХУВЬ ХҮНЭЭС ХҮҮТЭЙ ЗЭЭЛЭЭД БУЦААД ТӨЛСӨН
Доороо ч авлига, дээрээ ч авлига улс болоод байнаа
Авлига цэцэглэж байна.Сургуулийн захир�##�,цэцэрлэгийн эрхлэгч,здтг дарга бүгд авлигачид.Хэзээ яаж зогсоох юм,бүү мэд.