Нийгэм мэдээ

Бөхчүүд ардын болон зохиолын дуугаар өрсөлдөнө

"Идэрийн цуурай” дэвжээнээс 21 аймгийн бөхийн дэвжээдийн бөхчүүдийн дунд дууны тэмцээнийг зохион байгуулах гэж байна.

Тэмцээнд оролцох бөхчүүд ардын болон зохиолын дуугаар оролцох бөгөөд мэдүүлгээ 2025 оны энэ сарын 7, 8, 9, өдрүүдэд өглөө 10:00-18:00 цагийн хооронд “Идэрийн Цуурай” дэвжээнд хүргүүлэх юм байна.

Тус тэмцээний техникийн зөвлөгөөн 2025 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр 11:00 цагаас ХЦДБЧ-ын Соёлын төвд зохион байгуулагдана.

Бөхчүүдийн дууны тэмцээний шилдгүүдийг тодруулах нэгдсэн тоглолт 2025 оны тавдугаар сарын 09-ний өдөр Монгол Бөхийн өргөөнд 19 цагаас болно.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button