НИЙГЭМТанд хэрэгтэй

Хамарын хийд рүү аялахаас өмнө мэдвэл зохих зүйлс

Ноён хутагт Данзанравжаа нь Монгол оронд шамбалын орныг байгуулсан соён гэгээрүүлэгч юм. Эдүгээ түүний байгуулсан Шамбалын орон буюу “Энергийн төв”-ийг зорих, гадаад, дотоодын жуулчдын хөл жилийн аль ч улиралд тасрахаа больжээ.

Шүтэж бишрэхээс гадна байгалийн үзэсгэлэн бүрдсэн газарт амар амгаланг мэдэрч алжаалаа тайлах зорилгоор Хамрын хийдийг зорих хүн ч олон бий. Ингээд Хамрын хийдэд очихоос өмнө таны мэдэх ёстой зүйлсийг хүргэж байна.

  • Улаанбаатараас 521 км зайнд оршдог.
  • Шамбалын оронд нар мандахтай зэрэгцэн очвол сайн гэлцдэг.
  • Сакура цэцэг нь дөрөвдүгээр сарын сүүлээс тавдугаар сарын эхний долоо хоногийн дотор гүйцэт дэлгэрдэг.
  • Говийн догшин ноён хутагт Данзанравжаа Япон шавьтай байсан бөгөөд 19 дүгээр зуунд тэр шавь нь Хутагтын бясалгал хийж, бүтээлээ туурвиж байсан алдарт 108 агуйн хажуу жалганд уг сакураг нутгаасаа авчирч суулгаж хутагт багшдаа бэлэглэсэн гэдэг.
  • Япон шавь нь буцахдаа өөрийн сэлмийг дурсгал болгон үлдээсэн нь одоо "Данзанравжаа" музейд хадгалагдаж байна. Энэ музей Сайншанд хотод байрладаг.
  • Салхи, шуурга ихтэй учир бие ил задгай гарсан хувцас тийм ч тохиромжтой бус.
  • Авч явбал зохих зүйлс: Сэржим өргөх архи, сүү, шар будаа, тавгийн идээ, арц, хүж

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
4 сар 9, 2025 10:38

Хэсэг лам, улс төрчдийн бизнес юм билээ!!!

Зочин
Зочин
4 сар 9, 2025 20:52
Reply to  Иргэн

Хуцаад бай ????

Монголд амьдардаг орс Украины солиотнууд хэвээр ба
Монголд амьдардаг орс Украины солиотнууд хэвээр ба
4 сар 10, 2025 08:22

Зүгээр л очоод байг�##�ийн сайхныг мэдэрье ээ. Архи мархи нь ч яах вэ.

Back to top button