НИЙГЭМНийгэм мэдээ

Алба хаагчдаа биш арьсаа хамгаалсан ОБЕГ галд амиа алдсан аврагчийнхаа эхнэрийн үнэн үгэнд гоморхов

Хууль хүчний байгууллага гэдэг ядарсан иргэдийнхээ үгэнд эмзэглэж сошиалаар юу явна. Эсрэг мэдэгдлийг нь хийхээр гарч ирдэг увайгүй алба болов.

Үүний нэг жишээ саяхан болсон Ноорог медиа болон Цагдаагийн байгууллага хоорондын асуудал.

Харин энэ удаа ОБЕГ гал унтрааж яваад амь үрэгдсэн албан хаагчийнхаа ар гэрийнхний үгэнд эмзэглэн өөрсдийгөө өмөөрөхөөр гарч ирлээ.


Өнөөдөр /2025.04.08/ албан үүргээ нэр төртэй биелүүлж яваад амь эрсэдсэн 25 жилийн хугацаанд долоон мянган хүний амь аварсан гал сөнөөгч Д.Жанчив агсны гэр бүл төрдөө гомдож цөхөрч буйгаа илэрхийлэн мэдээлэл өгсөн.

Энэ үеэрээ гал сөнөөгчдийн хувцас хэрэглэлийг сайжруулахыг шаардаж нөхөр нь ямар хувцас өмсдөг байсныг бусад орны хувцастай харьцуулан танилцуулсан юм.

Гэтэл олон жил алба хаагчдынхаа хувцас, хэрэглэлийг анхаараагүй бас амыг насыг нь хамгаалж чадаагүй ОБЕГ галд эрсэдсэн алба хаагчийнхаа нь ар гэрийнхний мэдэгдлийг сөрж арьсаа хамгаалаь.

Тэд сэтгүүлчдийг амиа алдсан Д.Жанчив агсны ажиллаж байсан гэх НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах  10 дугаар ангид дуудаж, одоо хэрэглэж буй хувцас, хэрэглэлээ харуулан шаардлага хангасан хувцас хэрэглэдэг. 2022 онд шинэчилсэн болон өнгөрсөн жил шинэчилсэн хувцас хэрэглэлүүд бий” гэх тайлбарыг өгч байгаа харагдав.


ОБЕГ-аас мэдээлэл хийсэн яг тэр ангид галд амиа алдсан алба хаагч 25 жил зүтгэсэн. Энэ агуулгаараа ч тэдний уг мэдэгдэл ёс зүйгүй. Хүн ёсгүй үйлдэл боллоо.

Уг нь гал сөнөөгчийн бэр болон гэргий явж, одоо ээж нь болоод буй Б.Ганцэцэг гурван үеийн ОБЕГ-ын хувцас хэрэглэл, хангамжийг мэддэгийн хувьд дахин нэг баатар амиа галд өргөхгүй байг гэсэн үүднээс тоног төхөөрөмж, хувцас хэрэглэлээ сайжруулахыг хүсэж өмнөх алдааг нь дахин сануулах гэсэн төдий мэдээлэл хийсэн билээ.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Батзориг
Батзориг
4 сар 8, 2025 18:03

Ер нь хүн /дарга энгийн иргэн за бараг монголчууд /буруугаа хүлээгээд хүнээс биш өөрөөсөө буруугаа хайж олдог болоосой ясны хэрүүлч болчихсон арчаагүй биеэ өмөөрдөг үнэлж дүгнэхийг хойш тавьсан ямар арчаагүй юм бэ.Бидний амьдарч байгаа энэ үе хүн төрөлхтөн хөгжилийн дээд шатандаа бараг л хүрчихсэн үе шүү дээ . Ер хаа хаанаа тэжээлийн үхэрээс доор авирлах юмаа . Оюун ухаант ухамсартай хүн төрөлхтөн гэдэгээ бүү мартаач үхэрнүүдээ

Зочин
Зочин
4 сар 8, 2025 19:35

тэр нэг өлбийсөн даргыг солих юмсан

huulia deedel emegtwi min
huulia deedel emegtwi min
4 сар 9, 2025 04:42

ontsgoi baidliin huvtsas hereglel busad orniihoos iluu garna uu gehees dutahgui standart shaardlaga hangah bolson shuu !! tegeed ch OBEGazriin udirdlaguud huuliiin hureend tetgemj olgood yvj bgaa yum bnle.

иргэн
иргэн
4 сар 9, 2025 07:45

Үнэн г хэлсэн байна . Г�##�ын дарга нар шиг Туша�##� өгчихөөд л сууж хувьцас нь ноорхой л юм байдаг шдээ ???????? !!!!!!Хүний �##�тан амиар тоглоод л болих хэрэгтэй Хариуц�##�га хүлээлэхгүй болохоор ийм нэг биш г�##�д өртөж байна.Хариуц�##�га хүлээлгэээч !!!!!!!!

Зочин
Зочин
4 сар 9, 2025 08:18

Ер нь энэ дарга нар үзүүлэндээ хэдэн 10 ширхэг хувцас загвар тавьчихаад сэтгүүлчдэд мөн ТВд үзүүлчээд л д�##�д байж бдг нөгөө �##�ба хаагчид нь өмссөн бгаа нь харагддаггүй байсанч шинэ хувцасыг нь дарга ахлагч нар мэт нь өмссөн харагддаг �##�ба хаагчидад бүгдэд нь хүрэлцдэггүй нь үнэн шүү дээ

иргэн
иргэн
4 сар 11, 2025 09:09

ОНЦГОЙ БАЫДЛЫН ГАЗАР ГЭЖ ОНЦГОЙ АВИЛГАЛ ДҮҮРСЭН, АРЫН ХААЛГААР ХЭДЭН ХҮН ЦАЛИНЖУУЛСАН ГАЗРЫГ ТАТАН БУУЛГАВАЛ ТААРНА. ЭСВЭЛ ОДООГЫН УДИРДЛАГЫГ НЬ СОЛИОЧЭЭ. НАМЫН ХАРЬЯАЛАЛААР ЭНД ТЭНД ДАРГЫН СУУДАЛ БӨГЛӨСӨН ЮМНУУД Л БАЙГАА Ш ДЭЭ. НИЙСЛЭЛИЫН ОБГ-Н ДАРГА БОЛСОН Г.ГАЛБАДРАХ НЬ Х.НЯМБААТАРЫН НЭРЭЭР ЯВЖ БАЙГАА. СЭЛЭНГИЙН ОНЦГОЙ БАЫДЛЫН ГАЗАРЫН ДАРГА ХИЙЖ БАЙХДАА ХИЛ ГААЛИАР ХОРИОТОЙ БАРАА ОРУУЛЖ ДАНДАА ХАХУУЛЬ АВДАГ БАЙСНЫГ ШАЛГААЧ ЭЭ. БАС ДЭЭР НЬ АРХИ УУНА, ЗАВХАЙРНА. СЭЛЭНГИЙНХЭН БҮГД МЭДЭЖ БАЙГАА ДАА. ЗАЛЬТАЙ НЬ ТОМРООД, ШУДАРГА НЭГ НЬ АД ҮЗЭГДЭЭД Л ЯВЖ БАЙХ ЮМ ДАА.

zolboo
zolboo
4 сар 12, 2025 19:08

Ene bas darga nertei neg taviul g###g l biz

Холбоотой мэдээ

Back to top button