Украин ОХУ-ын талд байлдаж байсан хоёр Хятад иргэнийг олзолжээ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский зүүн фронтод ОХУ-ын талд байлдаж байсан хоёр Хятад иргэнийг баривчилсан байна. Түүний хэлснээр цэргүүд нь зургаан Хятад ирэнтэй байлдаж, хоёрыг нь олзолсон аж. Зеленский энэ талаар Бээжингээс тайлбар авахыг албаны хүмүүстээ үүрэг болгосон гэж хэлжээ.
БНХАУ нь ОХУ-ын холбоотон улс юм. Барууны орнууд Бээжинг ОХУ-д Украин дахь дайнаа үргэлжлүүлэхэд туслан зэвсэг үйлдвэрлэх эд анги нийлүүлж байгаа гэж буруутгаж буй. Харин БНХАУ Кремльд зэвсэг нийлүүлж байна гэх мэдээллийг удаа дараа няцаасан юм.
Зеленский “Эзлэн түрэмгийлэгчдийн ангиудад хоёроос олон Хятад иргэн байгаа гэх мэдээлэл бидэнд бий. Одоо бид баримтуудыг олж илрүүлж байна. ОХУ Европт явагдаж буй энэхүү дайнд БНХАУ-ыг шууд болон шууд бус байдлаар татан оролцуулж байгаа нь Путин дайныг зогсоохоос өөр юуг ч хамаагүй хийхэд бэлэн гэдгийг харууллаа” гэжээ. Тэрбээр нэмж АНУ үүнд хариу арга хэмжээ авна гэж найдаж буйгаа илэрхийлсэн байна.
Дайн эхэлснээс хойш ОХУ-ын зэвсэгт хүчин дэлхийн олон орноос дайчид Украинд байлдуулахаар хөлсөлж ирсэн. Харин төр засаг нь албан ёсоор цэрэг илгээсэн ганц орон бол Хойд Солонгос. Өнгөрсөн жил БНАСАУ ОХУ-руу 11 мянга орчим цэрэг илгээсэн. Мөн энэ оны эхээр хэдэн мянган цэрэг илгээсэн гэх мэдээлэл явж байгаа.
Эх сурвалж: Sky News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жомбого Трамп
..МУУСАЙН ХЯТАДЫН ЦЭРГҮҮДИЙГ ДОР НЬ АЛААД БАЙХ ХЭРЭГТЭЙ..
2 хятад цэрэгт монгол улсын баатар өгна
Оросын эсрэг баруун тэр чигээрээ байлдаж бгашдээ дийлэхгүйгээ
Дэрэлхүү.оросуудыг.дэмжих.хэрэггүй.баймаар!
Зеленский хар тамхичин англи америк конг герман франц зэрэг орнуудаас монго зэвсэг цэрэгууд авч байлдаж байгаа шуу дээ. Мон нато орнуудаас авч байгаа
Уунд тайлбар огох хэрэгтэй. Англи америкийн цэрэгууд олоноороо оросод баригдсан байгаа. Уунд
Энэ бол зеленскийн тавилтад жужиг. Оросууд эмнэлэг бомбогдлоо. Гээд жирэмсэн хуухнийг шархадсан гэж харуулаад байсан. Тэгсэн тэр хуухэн ярилц�##�ага дараа нь огсон. Гэнэт эмнэлэгээс нь дуудаж гаргаад нурсан байшингийн хажууд аваачин баахан будаг турхисэн. Тэгээд шархадсан болгож бичлэг хийсэн .зеленскийн орооний хажууд тусгай жужиг тавьдаг ороотэй байна лээ гэж ярьж дэлхий нийтээр тарсан шуу дээ.