"Занаду Майнз" хамтралын 25 хувиа “Зижинь” группт зарах хэлэлцээгээ хойшлуулав

2022 онд алт зэсийн томоохон орд Хармагтай төслийг гүйцэтгэж буй “Занаду Майнз” компани Хятадын уул уурхайн салбартаа туршлагатай “Зижинь” групптэй стратегийн түншлэл байгуулсан билээ.
“Зижинь” групп Хармагтай төсөлд хөрөнгө оруулалт хийж 14.9 хувийг эхлээд эзэмшсэн бөгөөд 76.5 хувийг эзэмшдэг “Хүйтэн Металс” компанид 50/50 хувийн хамтрал байгуулсан юм.
Өнгөрсөн оны 12 дугаар сард төслийн хамтарсан ТЭЗҮ-г боловсруулсны дараа компанийн удирдлагыг "Зижинь Майнинг" групп руу шилжүүлэх шийдвэрийг гаргасан. "Занаду Майнз" компанийн зүгээс хамтран байгуулсан охин компанийнхаа 25 хувийг худалдах эрхээ түдгэлзүүлэхээр болсноо мэдэгдсэн бөгөөд “Хүйтэн Металс”-ын 25 хувийг "Зижинь групп"-т худалдах эсэх асуудлаар маргааш санал хурааж, шийдвэрлэх байсныг ирэх 5-р сар хүртэл хойшлуулсан байна.
“Занаду Майнз” компанийн Гүйцэтгэх захирал Колин Мурхед хэвлэлд өгсөн ярилцлагадаа манай улсын Засгийн газартай хөрөнгө оруулалын гэрээн дээр тохиролцох, зарим нэг асуудлуудаар хэлэлцэх нөхцөл бий. Дараагийн шатны санхүүжилт хараахан шийдвэрлэгдээгүй байгаа хэмээн хэлж байсан билээ.
Хармагтай төслөөс 2056 он хүртэл үргэлжлэх төслөөс жид 75 мянган тонн зэс, 165 мянган унц алт үйлдвэрлэнэ хэмээн тооцож буй.
Хармагтай орд нь өнөөдрийн байдлаар 3.8 сая тонн зэс, 9.3 сая унц алтны нөөцтэй нь тогтоогдсон бөгөөд 2014 онд "Занаду Майнз" компани “Turquoise Hill Resources” компаниас 14 сая ам.доллараар худалдаж авсан.
Зижинь групп сүүлийн 3 жилд “Занаду Майнз” компанид 11 сая хүртэлх австрали долларыг, нэмэлтээр 35 сая хүртэлх ам.долларыг үе шаттайгаар хөрөнгө оруулахаар тохиролцсон. “Занаду Майнз” төслийн хайгуул, хөгжүүлэлт, олборлолтыг хариуцаж, олборлолттой холбоотой шийдвэр гаргах, удирдлагаар хангах үүрэгтэйгээр, харин Зижинь групп нь “Занаду Майнз” компани стратегийн нөөцийн судалгаа, олборлолт хийх, төсөл хэрэгжүүлэхэд хамтрах байдлаар явж ирсэн юм.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.