УИХ-ын өнөөдрийн чуулган 20 минут хуралдаж, хаалаа

НЭМЭЛТ: 10:10 цаг
УИХ-ын баасан гарагийн ээлжит чуулганы хуралдаан эхэллээ
Өнөөдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишигийн өргөн мэдүүлж УИХ-ын хэлэлцэхийг дэмжсэн өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг дэмжих санал хураалт явуулж, 71 гишүүн дэмжсэнээр хуулийн төсөл батлагдлаа.
Харин чуулганы хуралдаанд 85 гишүүн оролцож, нийт 20 минут хуралдаж өнөөдрийн чуулганы хуралдаан хаалаа.
-УИХ-ын чуулганаар Өмгөөллийн тухай хуулийг хэлэлцэнэ-
ЭХЛЭЛ: 09:00 цаг
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр УИХ-ын гишүүн Г.Уянгахишигийн өргөн мэдүүлсэн Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэх товтой байна.
“Монгол Улс Өмгөөллийн тухай хуулийг 1994 онд анх баталж, 2002 онд шинэчлэн найруулсан. Гэвч энэ харилцааг 2012 онд баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулах болсноор Өмгөөллийн тухай хуулийг хүчингүй болгосон. УИХ-аас Өмгөөллийн тухай хуулийг 2019 онд дахин баталж эдүгээ хүчин төгөлдөр үйлчилж байна.
ХЭҮК-ын гишүүн С.Дондов, “Өмгөөллийн тухай хуульд өмгөөлөгчийн эрх, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах баталгааг хангахыг тодорхой зохицуулсан ч баталгааг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг Зөрчлийн тухай хуульд тусгаагүй. Тус хуулийн 15.29 дүгээр зүйлээр “Өмгөөллийн тухай хууль зөрчих” заалт өмгөөлөгчид хариуцлага хүлээлгэхээр заасан нь өмгөөлөгчийг зөрчлийн хэрэгт холбогдуулан цагдаагийн байгууллагаас шалгах нөхцөл бүрдсэн гэж болно. Энэ нь НҮБ-ын “Хуульчдын гүйцэтгэх үүргийн талаарх үндсэн зарчмууд”-д заасан хуульч, өмгөөлөгчийн бие даасан байх зарчмыг алдагдуулж болзошгүй. Эрх зүйн маргаан шийдэхэд өмгөөлөгчийн оролцоог үгүйсгэх, хязгаарлах байдал гарсаар байгаа нь хүний эрх хамгаалагчийн эрхийг хүлээх зөвшөөрөх, зөрчихгүй байх, үйл ажиллагаанд нь хүндэтгэлтэй хандах талаарх төрийн байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдийн хүлээх үүргийг зөрчиж буй хэлбэр юм” хэмээн хэлсэн билээ.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ednuus haachihjaan, bur heleltseh asuudalgui ch boltson baih shig hahahaha
Хийх ажилгүй хэлэлцэххууль байхгүй бол их хур�##� нь тарсан дээр юм бишүү
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten