Кени улсаас олон мянган аварга шоргоолж хууль бусаар гаргах гэж оролджээ

Кени улсаас олон мянган аварга шоргоолж хууль бусаар гаргах гэж оролдсон дөрвөн этгээд баривчлагдсан байна. Тус улсын зэрлэг ан амьтдын агентлаг (KWS) мэдэгдсэнээр тэд Европ болон Азийн зах дээр шоргоолжнуудыг зарахаар төлөвлөж байсан аж. Хэрэгтнүүдийг зэрлэг ан амьтан хууль бусаар худалдсан хэргээр ял оноох юм.
Албаныхан хэрэгтнүүдээс хатан шоргоолж, Африкийн аварга шоргоолж гэгддэг мессор цефалотес төрлийн шоргоолжийг хоолой, тариурт нуусан байсныг нь хураан авчээ. “KWS” мэдэгдэл хийхдээ “Тэдгээр хоолой нь шоргоолжнуудыг хоёр сар хүртэл хадгалах, нисэх онгоцны буудлын аюулгүй байдлын шалгалтыг давах зорилготой байсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон” гэсэн юм. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар бол энэхүү хэргийг урьдчилан, сайтар төлөвлөсөн байна.
Даваа гарагт /2025.04.15/ уг хэрэгтэй холбоотой баривчлагдсан хоёр Бельги, нэг Вьетнам, нэг Кени иргэн зэрлэг амьтныг хууль бусаар хадгалж, худалдаалсан хэрэгт буруутай гэдгээ хүлээжээ. Хэрэгтнүүдийн нэг болох Бельгийн иргэн Дэвид Лорной “Бид энд хууль зөрчих зорилготой ирээгүй. Санамсаргүй байдал болон тэнэглэлээр хууь зөрчлөө” гэсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.