Гадаад мэдээДЭЛХИЙЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

БНХАУ-ын эдийн засаг нэгдүгээр улиралд 5.4 хувиар өсөж, хүлээлтийг давлаа

БНХАУ-ын эдийн засаг нэгдүгээр улиралд 5.4 хувиар өссөн нь шинжээчдийн хүлээлтийг давсан байна. Өсөлт тооцооллыг давсан нь иргэдийн хэрэглээ болон аж үйлдвэрийн гарц сайн байсантай холбоотой аж. “Reuters” агентлаг эдийн засагчдаас санал асуулга явуулж, нэгдүгээр улирлын өсөлт 5.1 хувь байна гэж тооцоолж байсан юм.

“Economist Intelligence Unit”-ийн ахлах эдийн засагч Шу Тианчэн хэлэхдээ засгийн газрын дэмжлэг иргэдийн хэрэглээг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтыг дэмжсэн гэж хэлжээ. Тэрбээр нэмж “Сүүлийн хоёр жилийн эхний улиралд БНХАУ-ын эдийн засгийн өсөлт өндөр гүйцэтгэлтэй байсан” гэдгийг онцолсон юм. Шу Тианчэн хэлэхдээ АНУ-ын гаалийн татвараас болж үүсэж буй нэмэлт дарамтыг харгалзан хүчтэй, цаг алдалгүй бодлогын хариу арга хэмжээ авах шаардлагатай гэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд гаалийн татварыг 145 хувь болгон нэмэгдүүлсэн, үүний хариуд Бээжин 125 хувийн тариф АНУ-д ногдуулсан. Дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр улсын хооронд худалдааны дайн үүссэн нь дэлхийн эдийн засаг уналтад орно гэх айдсыг ихэсгээд буй. Гэвч Вашингтоны гаалийн татварын улмаас БНХАУ-ын өсөлтийн чухал хэсэг болох экспорт нь цохилтод өртөх тул хэтийн төлөв муудах хандлагатай байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button