Нийгэм мэдээ
“Монголын төмөр зам" ТӨХК хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян эхлүүллээ

Манай улс жил бүрийн дөрөвдүгээр сарыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сар болгон тэмдэглэдэг. Энэ жил улс орон даяар үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, ХАБЭА-н мэдлэг, мэдээллийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах ажлыг “Дижитал оюуны хэрэглээ ба цахимжилт” уриан дор зохион байгуулж байна.

"Монголын төмөр зам" ТӨХК энэхүү аяны нээлтээ хийж, төв оффисын ажилчид "Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээний эрэмбэ" сэдвээр илтгэл, сургалтад хамрагдлаа. Мөн тус компанийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны хэлтсээс ажлын хэрэгцээндээ BUKHBAT программ хангамжийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.