НИЙГЭМНийгэм мэдээ

Төр Ж.Хатанбаатарт 30 жил үнэгүй ашиглуулсан эмнэлгийн барилгаа эргүүлэн авлаа

Нийслэлийн өмч хувьчлах комисс өчигдөр /2025.04.15/ хуралдаж Ж.Хатанбаатар, Ж.Адъяахүү, С.Оюунцэцэг нарын багийг менежментийн гэрээгээр ажиллуулах 73 дугаар тогтоолыг хүчингүй болголоо.

Тодруулбал, холбогдох хууль тогтоомжийг зөрчин Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төвийн хувьчлах үнийг 876,011,000 төгрөгөөр тогтоож, Ж.Хатанбаатар, Ж.Адъяахүү, С.Оюунцэцэг нарын багтай менежментийн гэрээ байгуулах тухай 2008 оны есдүгээр сарын 8-ний өдрийн нийслэлийн Өмч хувьчлах комиссын 73 дугаар тогтоолыг хүчингүй болгох тогтоолын төслийг Нийслэлийн өмч хувьчлах комиссын дарга Х.Нямбаатар болон гишүүдийн 100 хувийн саналаар баталлаа.

Сануулахад, "Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв нь улсын өмч бөгөөд Ж.Хатанбаатар тус эмнэлгийг  30 гаруй жил ажиллуулсан. Энэ хугацаанд эмнэлгийн урсгал зардлыг улсын төсвөөс гаргаж ирсэн байдаг.

Ийнхүү төр Ж.Хатанбаатараар эмнэлгээ авч, стандартад нийцсэн засвар үйлчилгээ хийн хүүхдийн эмнэлэг,уламжлалт анагаах ухааны эмнэлгийн  чиглэлээр үйл ажиллагааг нь үргэлжлүүлэхээр боллоо. Энэ хүрээнд холбогдох  арга хэмжээг авч, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Нийслэлийн өмч хувьчлах комисс НЗДТГ-ын дарга Д.Амгалан, НӨХГ-ын дарга В.Оюумаад нарт даалгасан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
4 сар 16, 2025 13:03

НЯМБААТАРЫН ЭЛЭГ БУДАА ЯАНА ДАА МУУ ДҮҮ МИНЬ

Зочин
Зочин
4 сар 16, 2025 13:31

Амжилт

Зочин
Зочин
4 сар 16, 2025 14:00

Ок Төр өмчөө авчээ хүүхдийн эмнэлэг болгоорой

Зочин
Зочин
4 сар 16, 2025 14:20

tur yaaj dampuuruulahiig hartsgaay daa lkkkk

Зочин
Зочин
4 сар 16, 2025 15:14

Ха ха төр гэнэ үү. Чонын амнаас барын аманд гэгчээр МАН ын нэг өлөн авцан байлгүй.

Sereejav
Sereejav
4 сар 16, 2025 15:23

Zuvuu ! Hatanbaatar zalitai novsh , mungu harhaas uvchin hardgui bolood 30 jil bolj bn !

зочин
зочин
4 сар 16, 2025 15:36

ашгүй дээ, 30 жилийн луйвар эцэс боллоо

Зочин
Зочин
4 сар 16, 2025 16:14

НЯМБААТАРТ БАЯР ХҮРГЭЕ. ОЛОН ЖИЛ ТӨР ААХИЛСАН, ХАТАНБААТАР ХАГАРТЛАА БАЯЖСАН.

Зочин
Зочин
4 сар 16, 2025 21:08

Эмч эмнэлэгийн ажилчид нар хүний өвчнийг илааршуулж амьдр�##� бэлэглэх гэж өдөр шөнөгүй нойр хоолоо хасан байж тэмцэж байхад .
Цөөн (ганц нэгхэн) ХҮНИЙ ЗОВЛОНГООР БИЗНЕС ХИЙЖ АШИГ ХОНЖОО ХАРСАН АРЧААГҮЙ ШУНАЛ ТАНГУУД БАЙХ ЮМ...

Өвгөн
Өвгөн
4 сар 17, 2025 09:22

Нөгөө нийслэлийг тэнгэр тултлаа хөгжүүлчих шахлаа гэдэг Үүл,би чадна гээд дайраад байсан Сумьяабазар нарын хийгээгүйг Нямбаатар хийв.Түгжрэлийг бууруулах гэсний төлөө машины ченжүүд,гудамжийг цэлгэр цэвэр болгох гэсний төлөө ТҮЦнийхэн,эмнэлгээ авсаны төлөө Хатанбаатартан,хуулийн сайд үед нь хонзон зангидсан Зика зэрэг олон саадыг давсаар байна.

Холбоотой мэдээ

Back to top button