Moody `s агентлагаас “Mongolian Mining Corporation” компанийн зээлжих зэрэглэлийг "B2" болгож ахиулав

Олон улсын үнэлгээний Moody `s агентлагаас Монголын уул уурхайн “Mongolian Mining Corporation” компанийн зээлжих зэрэглэлийг “B3” байснаас нэг түвшин ахиулж “B2” болгосон байна.
Энэхүү үнэлгээ нь MMC болон түүний охин компани болох “Энержи Ресурс” ХХК-ийн гаргасан шинэ 350 сая ам.долларын бонд болон түүний оновчтой зохицуулалт хийгдсэн байдал зэрэгт үнэлгээ хийж ийн зэрэглэл ахиулсан байна. Moody’s агентлагийн туслах дэд ерөнхийлөгч, шинжээч Даниел Жоугийн хэлснээр “Компанийн санхүүгийн менежментийн сайн туршлага буюу өр төлбөрийг хугацаанаас нь өмнө удирдан зохицуулах арга барил сайн байна” хэмээжээ.
Moody’s-ийн үзэж байгаагаар MMC компани ирэх 12-18 сарын хугацаанд коксжих нүүрсний үнийн хэлбэлзлээс үл хамааран тогтвортой үйл ажиллагаа, сайн хөрвөх чадварыг хадгалах төлөвтэй байна хэмээн онцолсон юм. 2025 онд 350 сая ам.долларын үнэт цаасыг амжилттай гаргаснаар санхүүжилтийг 2026 оны есдүгээр сард төлөгдөх 220 сая ам.долларын бондын төлбөрт болон компанийн ерөнхий үйл ажиллагаанд зарцуулах аж.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Асар буруу, наадах чинь МСS-ийн хулгайлсан Уухаа худагийн Энержи Ресурс хулгай шүү дээ, одоо жэнкогийн төгрөг нууртай барьцаж байгаа луйварчид. 51 хувиа төрд үнэ төлбөргүй буцааж өг. 2008 оноос хойшхи 16 жилийн төрд ногдох ашиг/�##�дагдлаа хуваарил