НИЙГЭМНийгэм мэдээ

Уранаас болж цагаан зээрийн уушги салбарласан гэдэг мэдээлэл худлаа гэдгийг баталлаа

Иргэн Э.Цэрэнгийн цахим сүлжээнд цацсан уранаас болж зээр хордож үхсэн  гэх тайлбар бүхий бичлэгийн мөрөөр Монголын баримт шалгах төвөөс албан ёсны шалгалт, шинжилгээ явуулж худал мэдээлэл гэдгийг баталжээ.

Тодруулбал, энэ сарын 10-ны өдөр /2025.04.10/ иргэн Э.Цэрэн “Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Зөөвч-Овоогийн уурхайд 2021 онд ураны ордын үйлдвэрлэлийн туршилт хийгдсэний улмаар тухайн орон нутагт цацраг идэвхийн хэмжээ ихсэж, мал амьтад ургийн гажигтай төрөх, дотор эрхтэнд нь өөрчлөлт орж байна” хэмээн үхсэн зээрүүдийг задалж харуулсан бичлэгийг олон нийтийн сүлжээнд тавьсан. Улмаар уг асуудалд иргэд шүүмжлэлтэй хандаж байсан юм.

Тиймээс Монголын баримт шалгах төвөөс албан ёсны шалгалт, шинжилгээ явуулж худал мэдээлэл гэдгийг баталжээ.

Мөн МЭЕГ, НЭМҮТ, ЦЭК, цацрагийн хяналтын лаборатори зэрэг байгууллагууд хамтарсан ажлын хэсэг байгуулж, тухайн газар орны мал, ус, бэлчээр, хөрснөөс дээж авч шинжилжээ.

Уг ажлын үр дүнгийн талаар Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны салбарын хяналтын газрын улсын ахлах байцаагч Цэрэнчимэг “Тус бүс нутгийн хүн малын ундаалдаг гүний худаг, малын хашаа, бэлчээрийн газар дээр хийсэн гамма цацрагийн хэмжилтийн дүн байгалийн дэвсгэр түвшин 0.20 микросиверээс хэтрээгүй байна гэсэн үзүүлэлттэй гарсан” гэлээ.

Микросивер гэдэг нь цацрагийн тунгийн биологийн нөлөөллийг хэмждэг стандарт нэгж бөгөөд 0.20 гэдэг нь хэвийн түвшинээс хэтрээгүй гэсэн дүн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 18, 2025 16:57

АУГАА ИХ ОРЧИН ЦАГИЙН МАНДУХАЙ ХАТАНТАН ФРАНЦЫН ТЭМЦЭГЧ ЖАННА Д АРКЫН УДАМ ЦЭНХЭР ҮСЭЭ ГЯЛАЛЗУУЛАН ЭХ НУТАГ ЭЛГЭН САДНЫХАА ТӨЛӨӨ ТЭМЦЭГЧ ЦЭРЭН ХАТАГТАЙГ МУУЛАХ ЮМАА ОЛЖ ЯДАВАА ТЭГЖ ЯРИВАЛ МАНАЙ ЦЭГИ ИРЭЭДҮЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ЗА МОНГОЛ МЭДНЭЭ

Зочин
Зочин
4 сар 18, 2025 18:59
Reply to  Зочин

Баримт бичиг ш*лгах төв гэдэг газар хаана байдаг бэ . Тэр байгууллага нь уранд хордсон хордоогүй гаргаад ирдэг байгууллага юм уу . Яагаад шахм*л түлшээ хортой хоргүйг шинжилчихэж чадахгүй байж дэмий юм ярьдаг байна .Допингийг шинжилж чадах уу .Дарханы хонгор суманд цианид натри *лдчихаад бүхэл бүтэн нэг сумыг доромжлоод байхад энэ байгууллага хаана байсан бэ.

Зочин
Зочин
4 сар 18, 2025 18:51
Reply to  Зочин

ГАЙХАЛТАЙ .УРАНД ХОРДСОН ХОРДООГҮЙГ БАРИМТ БИЧИГ ШАЛГАХ ТӨВ ШАЛГАДАГ ГЭНЭ . БАЛАЙРЦГААГААД БАЙГААРАЙ .ХАЛҮАН БҮРЭГТЭЙД САЯХАН 3 ХӨЛТЭЙ ИШИГ ГАРАВ .ДАРАА НЬ 8 ХӨЛТЭЙ ХУРГА , ӨНӨӨДӨР ТОЛГОЙГҮЙ ТӨЛ ГАРЛАА . ЗӨВХӨН ӨРӨМДӨХӨД Л БУСАД ГАЗРААС 8 ДАХИН ИХ УРАНЫ ЦАЦРАГИЙН ТУН ИЛЭРЧ БАЙГАА ШҮҮ

Үнэн
Үнэн
4 сар 18, 2025 18:16

ҮНЭН

Зочин
Зочин
4 сар 18, 2025 22:15

Тэр хавьд �##�ь эртнээсээ л зээр байсан. Гэнэт л олборлох болохоор эд эрхтэн нь элдэв янз болж гэнэ.

Зочинзочин
Зочинзочин
4 сар 19, 2025 14:57

Кк яаж бат�##�сан бэ Хүн амьтан биеэрээ үзүүлээд хордоод бгаа юм биш үү

Зочин
Зочин
4 сар 19, 2025 17:39

Ха ха засаг нэртэй өлөн хулгайчууд юу ч хийнэ дөө

Холбоотой мэдээ

Back to top button