Гадаад

2027 онд дэлхийн анхны сансрын зочид буудал нээлтээ хийнэ

Дэлхийн анхны ресторан, кинотеатртай сансрын зочид буудал 2027 онд нээлтээ хийнэ.

Gateway Foundation дэлхийн анхны сансрын зочид буудлыг танилцуулсан бөгөөд үүнийг Voyager Station хэмээн нэрлэжээ. Уг төсөл 2027 он гэхэд бүрэн хэрэгжих төлөвтэй байгаа бөгөөд Orbital Assembly Corporation гүйцэтгэхээр ажиллаж байна.

Энэхүү байгууламж нь 50,000 м.кв хэмжээтэй, ресторан, байр, фитнес, судалгааны хэсэг, кинотеатр гэх мэт олон төрлийн хэсэгтэй байх юм. Тус зочид буудал 440 хүн багтаах хүчин чадалтай.

“Ирээдүйд сансарт аялна гэдэг нь хүмүүсийн хувьд жирийн сонголт байх болно” гэж загвар зохион бүтээгч Тим Алаторре дурджээ.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button