Гурван охины амь: Сумаас нийтийн цэвэрлэгээ зарласнаар цэцэрлэг нь хагас ажиллаад тараасан байжээ

Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр багт байшин шатаж нэг айлын гурван хүүхэд өртөж амиа алдсан хэрэг өчигдөр буюу /2025-04-21/-ний өдөр болсон тухай бид мэдээлсэн.
Тэгвэл 2-5 насны гурван охин яагаад хараа хяналтгүйгээр гэртээ үлдэж, золгүйгээр амиа алдах болов гэх асуулт ургав.
Эл хэрэг ингэж эхэлжээ. Төв аймгийн Жаргалант сумын захиргаанаас /2025-04-21/-нд бүх нийтийн цэвэрлэгээний ажил зохион байгуулах шийдвэр гаргажээ. Улмаар тухайн суманд үйл ажиллагаа эрхэлдэг бүх байгууллагынхан эл ажилд оролцох тул хагас цагаар ажилласан аж.
Түймэр бүртгэгдсэн хугацааг тодруулан харвал өдрийн 15:25 цаг. Охидын байрлаж байсан байшин болоод хажуу айлын байшин өртөж шатаж буйг эл цагт Онцгой байдлын газар хүлээн авсан. Улмаар Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь 40 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 7х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан ч гурван хүүхдийн амь нас эрсдэв.
Охидын хувьд Жаргалант сумынхаа Өгөөмөр цэцэрлэгийн бага, дунд, ахлах бүлэгт суралцдаг байжээ. Аав нь төрийн албан хаагч. Тодруулбал, Тус аймгийн Улсын нөөцийн цэгт механикаар ажилладаг байж. Хэрэг болох үеэр салхи ихтэй байсан учир Улсын нөөцийн газрын хашаа унаж, түүнийг засахаар явсан хойгуур гурван хүүхэд нь эндсэн аж. Харин ээж нь хөдөө ажлаар явсан байжээ.
Тухайн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа Онцгой байдлын газар болон Цагдаагийн байгууллагад үргэлжилж буй тухай албаныхан мэдээлж байлаа.
Эргэн сануулахад
- 2022 оны долоодугаар сарын 28. Булган аймгийн Тэшиг сумын төвд айлын байшин шатаж дотор нь байсан гурван хүүхэд нас барсан хэрэг гарсан билээ. Гал гарах үед нас барсан хүүхдүүдийн аав, ээж гэртээ эзгүй буюу аав нь хөдөө явсан, ээж нь тэр үед гэртээ эзгүй байсан аж. Энэ үеэр таван настай охин, гурван настай хүү, нэг настай охин хэний ч тусламжийг авч чадалгүй амиа алдсан байдаг.
- 2022 оны хоёрдугаар сарын 05. Дархан хотод нэг айлын гурван хүүхэд хэрэглээний халуун усанд түлэгдэж нас барсан хэрэг гарсан. Паар нь хагарснаас цахилгааны саатал гарсан нь 4, 5, 1 нас зургаан сартай охидын амийг авсан болохыг шалгалтаар тогтоосон байна. Тухайн үед охидын ээж цэцэрлэгт үйлчлэгч хйидэг байсан бөгөөд “Ээж нь урлагийн үзлэгтээ бэлдээд ирье, миний хүүхдүүд гэртээ тоглоод байж байгаарай” гэж хэлээд дэрсхэн хүүхдүүдээ үнсээд гарсан.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ажлын хариуцлага.ажил төлөвлөлт. гарч болох эрсдлүүдийг тооцдоггүй дарга нар нь ажлаа өгч хариуцлагаа үүр
\
цэцэрлэгийг ингэж эрт дураараа тараадагаа болио. хариуцлага тооцох хэрэгтэй хайран үрс
Хуулийн дагуу бол амра лтын өдөр биш тул ажиллах ёстой. Цэцэрлэгийн даргад хариуцлага тооцох ёстой. Цэцэрлэг нь хуулиа баримтлаад ажиллаж байсан бол энэ 3 хүүхэд амьд байх байлаа. Хүүхдүүдийг 3, 3-аар нь а лдаад айхтар байна шүү. үргэлж ажилтныхаа ар гэрийг бодолцож үзэх хэрэгтэй.
айлуудын цахилгааны утас, з�##�гуурын гэмтлийг ш�##�гаж баймаар юм, тэгээд шаардлага хангахгүй юмаа засахгүй бол, цахилгааныг нь тас�##�даг байв�##� яах бол, дандаа хүүхэд үхэж байна, юу гэсэн үг вэ, цэвэр томчуудын хариуцлага
ЯМАР ХАРИЦЛАГАГҮЙ ХҮМҮҮС ВЭ? ИХ ҮНЭТЭЙ ЦЭВЭРЛЭГЭЭ БАЙНА ХӨӨРХИЙДӨӨ ГУРВАН БЯЦХАН АМЬ ИНГЭЖ ЭРСДЭХ ГЭЖ БИДЭНДЭЭ ЭРГЭЖ ТӨРӨӨРЭЙ ӨРӨВДМӨӨР ЮМАА ЭЭЖ НЬ ХӨДӨӨ ҮХСЭН АЦАА ХИЙЖ ЯВСАН ХҮН БЭ? НӨХӨР НЬ АЖИЛТАЙ БАЙХАД ХҮҮХДҮҮДЭЭ ХАРАХГҮЙ ЦЭЦЭРЛЭГЭЭ ТАРААДАГ НЬ БУРУУ БАЙЛАА СУМЫН ЗАСАГ НОЁНЫГ ШАТААЖ АЛ ПЯЗДА ВЭ? ЦЭЦЭРЛЭГТЭЭ ХҮҮХДҮҮДЭЭ ХАШААД НЭГ ХОЁР БАГШ ҮЛДЭЭГЭЭД ХАРААЛ ИДСЭН ХОГНООСОО САЛАХГҮЙ ЯАСАН ЭРГҮҮ ВЭ? ЧИ
Хөдөө сумдууд яг социолизмын үеийн сэтгэлгээтэй, төрийн ажил ч яг 50,60 жилийн өмнөх шиг уур амьсг�##�тай. Ленин багшийнхаа төрсөн өдрийг тэмдэглэж л дээ. Хайран хүүхдүүд
Дарханых чинь коронагийн үе. Бас цэцэрлэгийн дарга нь ээжийг нь дуудсанаас болж хүүхдүүдээ аварч чадаагүйг дурдах хэрэгтэй. Ха луун усад түлэгдэж биш , ус а лдахаар хэзээ нэг цагт цахилгаанд хүрвэл ус цахилгаан дамжуулдаг тул хүүхдүүд тогонд цохиулж нас барсан.
Эвий эвий. Тийм жоохон хүүхдүүдийг хараа хян�##�тгүй орхиж яаж болхов дээ аав ээжүүдээ
Gertee haraad uldeh hungui argagui l tsoojildog ,tsetserleg geltgui baga angi surgagch ,surgulias avah tsagt ger uhuulj hulgaid ortono ,hetsuu niigem,huuhdee haraad ajilgui amidardag ni olon eejuud,