"Цэнгэлдэхийн зүлгийг сольж эхлээгүй, бэлтгэл ажил хийж байна"

Өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд шинэ зүлэг дэвссэн. Тухайн үед зүлэг нойтон байна гэх асуудал дэгдэж байв. Учир нь наадмын барилдаанд зодоглосон бөхчүүд халтирч унах, бэртэх тохиолдол олон гарсан.
Наадмын дараа зүлэг норсон учраас биш бөхийн барилдаанд зориулагдаагүй зүлэг дэвссэн учир бөхчүүд бэртэж, гэмтсэн болох нь тогтоогдсон.
Одоогоос дөрвөн долоо хоногийн өмнөөс энэ сэдэв дахин хөндөгдөж эхэлсэн. Учир нь наадмын өмнө солих хэрэгтэй гэдгийг Улсын аварга О.Хангай тэргүүтэй бөхчүүд, холбооны төлөөллүүд илэрхийлсэн юм.
Тэгвэл асуудал дагуулаад буй Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлгийг солихоор хуулж авчээ.
Энэ тухайд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захирал Ж.Энхжаргалангаас тодруулахад, "Зүлгийг сольж эхлээгүй. Наадмаас өмнө солино. Усны хаялга цэвэрлэх зэрэг бэлтгэл ажлуудыг хийхээр өмнө жилийн зүлгийг хуулж авч байгаа. Ямар зүлэг хаанаас авах эсэхийг Нийслэлээс тодруулаарай" гэв.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Байг�##�ийн зүлэг ургуулчихаж чадахгүй юу 20 хоногт л ургана ш дээ
Одооноос зүлэг тарих бэлтгэлээ хийх хэрэгтэй. Хуучин сайхан зүлэгтэй л байсан даг. Хиймэл зүлэг хэрэггүй