
Чингэлтэй дүүрэг дөрөвдүгээр сард 48 сая 730 мянган төгрөгийг сагсан бөмбөг болон волейболын тэмцээн зохион байгуулахад зарцуулжээ. Энэ мэдээллийг шилэн дансандаа байршуулсан байна.
Тодруулбал дүүргийн залуучуудын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээний зардалд 26,180,000 төгрөг зарцуулсан бол А/59 тушаалаар зохион байгуулсан сагсан бөмбөгийн тэмцээнд 13,135,000 төгрөг төсөвлөжээ. Мөн А/58 тушаалаар зохион байгуулсан волейболын аварга шалгаруулах тэмцээнд 9,415,000 төгрөг зарцуулсан байна.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.