НИЙГЭМНийгэм мэдээ

Сэтгэл зүйн зөвөлгөө өгөх дундаж үнэ 200 мянган төгрөг байна

Сүүлийн жилүүдэд манай улсад сэтгэл зүйн асуудлаа мэргэжлийн хүмүүст хандан тусламж үйлчилгээ авах иргэдийн тоо нэмэгдсэн. Нийгмийн бухимдал, өдөр тутмын стрессээс болж сэтгэл зүйн асуудал үүсэх нөхцөл бүрддэг. Тэгвэл сэтгэл зүйн зөвлөгөө, сургалт үйлчилгээ авахад ямар үнэтэй байдаг талаар бид судаллаа.

Энэхүү асуудлын талаар хамаарал бүхий байгууллагуудаас асууж, мэдээлэл цуглуулахад, сэтгэл засал, судлалаар олон жил үйл ажиллагаа явуулсан газруудын хувь хүнд өгөх зөвлөгөө тусламж 120-150 мянган төгрөгийн хооронд байна. Харин хувиараа сэтгэл зүйн зөвөлгөө өгдөг хүмүүсийн зөвөлгөөний үнэ 50 мянган төгрөгнөөс эхэлдэг. Үргэлжлэх хугацаа 60- 70 минут. Гэр бүлийн харилцаа буюу хосын харилцааны зөвлөгөө тусламж нэг удаагийн оролт нь 100-300 мянган төгрөгийн хооронд байдаг аж. Харин сэтгэц мэдрэлийн үндэсний төвийн сэтгэцийн эмчийн үзлэг, зөвлөгөөг үнэ төлбөргүй шууд авах боломжтой юм.

ДЭМБ-ын судалгаагаар дэлхийн найман хүн тутмын нэг нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай байгаа талаарх тоон мэдээлэл байдаг. Зан байдал, зуршил нь сэтгэл зүй, сэтгэцийн улмаар бие мах бодийн эрүүл мэндэд шууд нөлөөлдөг. Харин хувь хүний сэтгэл зүй, сэтгэцийн эрүүл мэндийн байдал нь улс орны хөгжилд нөлөө үзүүлдэг юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 24, 2025 16:20

Бараг хаг�##�гаанд ордог зард�##� бнашд

Холбоотой мэдээ

Back to top button