Санхүүгийн зах зээл мэдлэг түгээх өдөрлөг боллоо

Хадгаламжийн даатгалын корпораци нь Санхүүгийн зохицуулах хороотой хамтран хөрөнгийн зах зээл болон даатгалын салбарын онцлог, санхүүгийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар мэдлэг, мэдээлэл олгох “Санхүүгийн зах зээл мэдлэг түгээх өдөрлөг”-ийг 2025 оны дөрөвдүгээр сарын 23-ний өдөр СЭЗИС-ийн оюутан, залуучуудад зохион байгууллаа.

Тус өдөрлөгт Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал, Хадгаламжийн даатгалын корпорацийн Захиргаа удирдлагын газрын захирал Х. Гэрэлт-Од, ГХХАХ-ийн захирал А.Алтантүлхүүр болон бусад хамтрагч байгууллагын төлөөллүүд оролцлоо.

Өдөрлөгийн үеэр “Хөрөнгийн зах зээлийн хөгжил, цаашдын чиг хандлага”, “Эрсдэл ба даатгал”, “Хөрөнгийн зах зээл ба хөрөнгө оруулах боломж”, “Даатгагдсан хадгаламж” сэдвийн хүрээнд илтгэл тавьж, оюутан залуусын дунд мэдлэг бататгах асуулт, хариултын хэлэлцүүлэг өрнүүллээ.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.