Бизнес мэдээ

"Санхүүгийн зах зээл" мэдлэг түгээх өдөрлөг үргэлжилсээр

”СИТИ” их сургуулийн оюутан, залуучуудад хөрөнгийн зах зээл болон даатгалын салбарын онцлог, санхүүгийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар мэдлэг, мэдээлэл олгох “Санхүүгийн зах зээл мэдлэг түгээх өдөрлөг”-ийг 2025 оны 04 сарын 29-ний өдөр зохион байгууллаа.

Тус өдөрлөгт Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал, Хадгаламжийн даатгалын корпорацийн ГХХАХ-ийн захирал А.Алтантүлхүүр болон бусад хамтрагч байгууллагын төлөөллүүд оролцлоо.

Өдөрлөгийн үеэр “Хөрөнгийн зах зээлийн хөгжил, цаашдын чиг хандлага”, “Эрсдэл ба даатгал”, “Хөрөнгийн зах зээл ба хөрөнгө оруулах боломж”, “Даатгагдсан хадгаламж” сэдвийн хүрээнд илтгэл тавьж, оюутан залуусын дунд мэдлэг бататгах асуулт, хариултын хэлэлцүүлэг өрнүүлсэн. Амжилттай оролцсон оюутнуудыг Хадгаламжийн эрхийн бичгээр урамшуулав.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button